Цуврал-2: Дахин сонгогдох эрхгүй ЖДҮ-чид

uejys

-ЖДҮ-чдэд У.Хүрэлсүх нэр дэвшүүлэх эрх өгөх ч, УИХ-д сонгох үгүйг ард түмэн шийднэ. Тиймээс л тэднийг сонгож болохгүй эрхмүүдээр нэрлэсэн хэрэг-

Сонгууль болохоор сайхан зүйл ярьж тархи угааж сонгогдчихоод хийж хэрэгжүүлэхдээ дэндүү сэтгэлгүй хандаж, итгэлийг нь хөсөрдүүлсэн УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах тоо нь ихэсч, зурагтаар ярих нь ихсэж ер нь л сонгууль ойртож буйг илтгэх олон үйл явдал өрнөсөөр байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох цаг ойртсон учраас тэд сонгогчиддоо хайр зарлаж тэднийг дахин хуурах мэргэн аргаа олсон гэсэн үг.
Ингээд манай сайт “Сонгож болохгүй эрхмүүд” цувралынхаа эхний дугаарт ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүдийг онцолж байна.
Төрийн эрх барьж буй МАН-ынхан өнгөрсөн хугацаанд маш олон хулгай луйвар хийсэн ч энэ олон хулгай дотроос хамгийн ил тод, нотлох баримттай, эзэнтэй нь ЖДҮ-гийн хэрэг байсан ч тэд хуулийн хариуцлага хүлээгээгүй. Хэрвээ энэхүү хэрэг хуулийн дагуу шийдэгдсэн бол ялангуяа УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар 8 хүртэлх жилийн хорих ял эдлэх ёстой байв. Энэ бүхний эцэст ард түмэн УИХ-ыг хууль зөрчсөн гишүүдийг хамгаалж үлддэг газар гэдгийг сайтар ойлгосон.

Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх “ЖДҮ-гийн зээлээ буцааж төлөхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдлийг хийсний дараа зарим нэг ЖДҮ-чид 2020 онд нэр дэвших эрхээ авахын тулд хагас дутуу зээлээ төлж ард түмнээ доромжилсон. Хэдийгээр тэд өнөөдөр хуулийн хариуцлагаас мултарсан ч ганцхан жилийн дараа түмнийхээ сонголтын өмнө очиж дахиж сонгогдох эсэх дүнгээ тавиулна. ЖДҮ-гийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, таван гишүүнийг эхний удаад яллагдагчаар татсан ч хэргийг нь замхруулах ажлыг МАН-ынхан хийж эхэлсэн. Аргаа барсан улсын Ерөнхийлөгч ЖДҮ-г гэмт хэрэг гэж дэлхий даяар зарлаж байхав дээ.

ЖДҮ-чин УИХ-ын гишүүд, сайд нарыг жагсаавал:

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Жаргал Харвэрст” гэх компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Херо”-гийн захирал Б.Баатартай хамтран авсан гэсэн баримт олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн. Тэр үүнийг үгүйсгэж байсан боловч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-эы өдөр АТГ Л.Оюун-Эрдэнэд хэрэг үүсгэсэн гэдгийг албан ёсоор танилцуулсан.

Засгийн газрын сайд нар

Д.СУМЬЯАБАЗАР: “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-иар – 500.000.000

Ч.ХҮРЭЛБААТАР: “Хантай хайрхан” ХХК-иар – 1 ТЭРБУМ

Х.БАДЕЛХАН: “Мон лайвс” ХХК-иар – 490.000.000, “ Хаганат” ХХК-иар – 195.000.000

Ц.ДАВААСҮРЭН: “Нарлаг хараа” ХХК-иар – 750.000.000

Н.ЦЭРЭНБАТ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Баян таван тэс ХХК-д 250 сая, Баруун загвар ХХК-д 160 сая төгрөг. Нийт 410 сая төгрөгийг ЖДҮХС-гаас авсан.

УИХ-ын гишүүд

Я.СОДБААТАР: “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК-даа ЖДҮХС-аас 2 тэрбумын зээл авсан.

Х.НЯМБААТАР: “Өгөөдэй Ази” ХХК-тай хамтран 950 сая төгрөгийн зээл ЖДҮХС-гаас авсан тухай мэдээлэл бий.

Н.ОЮУНДАРЬ: Рэд Стар Клуб” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан.

Б.САРАНЧИМЭГ,Б.Наранхүү: Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ “Сингапурхэльткейр сентр” ХХК-д ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн.

Г.ТЭМҮҮЛЭН: “Эрдэнэт” үйлдвэрийн экс захирал Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. “Спа цогцолбор”-тоо ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан.

Ж.ЭНХБАЯР: “Газар Агро”, “Газар Буудай” компанидаа ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан.

Н.УЧРАЛ: УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын “Хүннү” групп нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.

Г.СОЛТАН: “Монгол шаазан” компани нь 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан.

Х.БОЛОРЧУЛУУН: “Дорнод гурил” компани нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.

А.СҮХБАТ: “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан.

О.БАТНАСАН: “Топ кондитер” нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.

Хэвлэл болон нийгмийн сүлжээнд бичсэнчлэн эдгээр гишүүд Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахад онцгой гавьяа байгуулсан эрхмүүд. Тиймдээ ч тэдний зарим нь өдгөө суга дэвшиж сайд нар болцгоосон бол зарим нь байнгын хороог даргалах болсон.

Эдгээр нэр бүхий хүмүүс Тиймдээ ч зарим нь албан тушаал дэвшиж зарим нь байнгын хороодын даргаар ч сонгогдсон. Тиймээс л УИХ-ын гишүүн гэх энэ том суудал ямар их үнэ цэнэтэй болохыг бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд тод томруунаар харлаа.
Хэдийгээр У.Хүрэлсүх нэр дэвшүүлэх эрх өгөх ч, УИХ-д сонгох үгүйг ард түмэн шийднэ. Тиймээс л тэднийг сонгож болохгүй эрхмүүдээр нэрлэсэн хэрэг.

Эх сурвалж: erennews.mn

URL:

Сэтгэгдэл бичих