“Магнай трейд” ХХК-д хариуцлага тооцох хүн энэ төрд алга
“Магнай трейд” ХХК-д зөрчлийн арга хэмжээ авч Зөрчлийн хуулиа сахин биелүүлэх албан тушаалтан энэ ТӨРД алга. Одоогоос жил орчмын өмнө Дорнод аймгийн төвөөс зүүн хойш /Хэрлэн голоос 20км орчим / Чойбалсан сумын нутаг дэвсгэрт “Магнай трейд” ХХК зөвшөөрөлгүйгээр кемп, газрын тосны цамхаг байгуулан Хэрлэн голын ус ашиглан газрын тосны цооног өрөмдөх зорилгоор өнөөдрийг хүртэл цамхагаа сүндэрлүүлсээр байгаа үйлдэлд нь зөрчлийн арга хэмжээ авахуулахаар
1. Чойбалсан сумын Засаг дарга
2. Дорнод аймгийн Засаг дарга
3. МХЕГ-ын дарга нарт шат шатанд нь албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар арга хэмжээ авагдаагүй л байна.
https://www.facebook.com/groups/747835275566847/permalink/1001441046872934/
URL: