Секст яаж суралцах вэ? Секс хийх үедээ яаж ичихгүй байх вэ?+18

Сайн уу. Би эмэгтэй, гучин настай. Сурган хүмүүжүүлэгч. Насанд хүрсэн цагаасаа эхлээд заяаны ханьтайгаа учирч

сайхан амьдрахыг мөрөөдсөөр 29 хүрсэн дээ. нөхөр болох хүнтэйгээ л унтана гэж боддог байлаа. Гэтэл нөгөө цагаан морь унасан ханхүү маань байдаггүй. Аргагүй л дээ ажил, гэр хоёрын хооронд яваа хүн хэнтэй ч танилцах билээ дээ. Тэгээд ч их даруу, дээр нь гэр бүлийн хүмүүжил, бас эрхэлсэн ажил мэргэжил аль аль нь нөлөөлсөн л байх. Уг нь бол царайгаар хүнд гологдохгүй ээ. Гудманд явахад залуучууд эргэж хардаг, зарим нь яасан хөөрхөн бүсгүй вэ гэдэг л юм. Эргэн тойрны хүмүүс ч тэгдэг юм. За энэ ч яахав. Ноднингоос хойш би энэ байдлаараа байвал мөрөөдлийнхөө хүнтэй учирна гэдэг худлаа болохыг ойлгож, бас амьдрал оройтож байгааг мэдэрсэн. Найз нөхөд ч хэлсэн л дээ. Тэгээд зориглоод найзаараа дамжуулан нэг хүнтэй танилцлаа таалагдаагүй.

Харин тэр хүн ярьж, мэссэж бичээд байсан болохоор уулзах болсон. Тэгээд ч 29 гэдэг 30 руу ойртож яваа болохоор мөрөөдлийн ханхүү маань өнгөрлөө гэж бодоод тэр хүнтэй суухаар шийдсэн. Суусны дараа хайртай болох байх гэж бодоод унтсан л даа. Тэгсэн ч таалагдаагүй хэвээр үлдсэн. Тийм болохоор сар ч болоогүй шууд салсан. Анхны шөнөө таалагдаагүй хүнтэй өнгөрүүлсэн болохоор энэ явдал надад сэтгэлзүйн хувьд их хүнд туссан л даа. Гэр бүлийн амьдрал, секс гэсэн зүйлүүд утгагүй санагдаж, мөрөөдөл маань дэмий хоосон юм шиг санагдах болсон. Ингээд эргээд л ажил, гэр гэсэн хуучин горимдоо орсон доо. Харин саяхан 2012 он гарахаас өмнөхөн найзтайгаа гадуур явж байгаад нэг залуутай танилцсан. Анх хараад огт таалагдаагүй, нэг царай муутай залуу л харагдсан. Харин хоёрдахь удаагүй уулзалтаар санамсаргүй байдлаар шөнөжингөө юм ярьж хонолоо. Тэр ярианы дараа тэр сэтгэл хачин их дотно санагдаж, би түүнийг огт өөрөөр, эр хүн гэдэг талаас нь харах болсон.

Одоо ч өөрийгөө гайхаад л байна. Танилцсан хугацаа удаагүй болохоор бидний уулзсан ч мөн ялгаагүй цөөн л дөө. Хэдхэн хоногийн өмнө түүнийг хөдөө явахаас өмнө бид хоёр унтлаа. Их сайхан санагдсан. Бүр өдий гуч хүртлээ сексийн сайхныг мэдрэлгүй явсандаа харамссан шүү. Харин би тэр тал дээр юу ч мэдэхгүй байгаагаа мэдэрсэн. Секс хийж байх үеэр шээж байгаа юм шиг болоод ороо норгочихсон их ичсэн. Харин тэр баярлаад байх шиг байсан. Өчигдөр энэ сайтнаас сэтгэгдэл уншиж байгаад энэ нь дур тавилт гэдгийг ойлгосон. Сэдвээс жаахан хазайчихлаа. Тэр одоо хөдөө байгаа, түүнийг санаад байх юм. Асуух гээд байгаа зүйл маань гэвэл, түүнийг яаж өөртөө улам сайн болгох вэ, тэр хөдөө өөр хүнтэй болчихгүй байгаа, хамгийн гол нь секст яаж суралцах вэ? Секс хийх үедээ яаж ичихгүй байх вэ? Чин сэтгэлээсээ туслаарай. Өдий гуч хүрсэн байтлаа энэ талаар мэдлэггүй байдаг гэж бодох юм уу, миний захидал утгагүй санагдсан хүмүүс хариу өгөх хэрэггүй шүү.


URL:

Tags:

Нэр: otgon bal Огноо: 18 October 2016

Сэтгэгдэl yamar balaa yum be

Нэр: Anonymous Огноо: 10 October 2017

Сайхан юмаа

Нэр: Улаанаа Огноо: 19 March 2019

Яахав дээ л

Сэтгэгдэл бичих