“Ардын нам өөрсдөдөө зориулж сонгуулийн төсөв оруулж ирсэн” гэв
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр гурван асуудал хэлэлцжээ. Хятад иргэд олноороо Монголд орж ирэн цахим гэмт хэрэг үйлдсэн асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон байна. Дараа нь 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцээд “Улстөржсөн, ирэх сонгуульд зориулагдсан төсөв болсон. МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэхэд зориулагдах төсөв болжээ” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Иймд төсвийн талаар дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлэхээр болжээ. Үндсэн хуулийн цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон тухайд УИХ анхааралдаа авч яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. АН-аас АМНАТ-ийн хуульд давхар татвар олгогдохгүй байх хувилбарыг дэвшүүлэхээр болжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: