Д.Трамп дүрвэгсдийг хүлээж авахад хязгаар тогтоохыг үүрэг болгожээ

5dbfd7a90b806АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны санхүүгийн жилд хүлээж авах дүрвэгсдийн тоог 18 мянга болгож хязгаарлахыг үүрэг болгосон байна.

Хоёр жилийн өмнө АНУ-ын хүлээн авч байсан дүрвэгчдийн тоо 110 мянга байсан бол 2019 оны санхүүгийн жилд 30 мянган дүрвэгч хүлээж авжээ.

Д.Трампын гаргасан энэхүү зарлиг нь квотын ихэнхийг тодорхой ангилалд бүртгэх тухай урьд нь нийтэлсэн төлөвлөгөөг баталж байна. Уг төлөвлөгөөнд тусгаснаар АНУ хавчигдаж буй шашны цөөнхүүдийн дундаас 5 мянган хүнийг, АНУ-д тусалдаг эсвэл тус улсын иргэдтэй холбоотой 4000 иракийг, мөн Сальвадор, Гватемал, Хондурасын 1500 иргэнийг хүлээж авах аж. Үүнээс гадна, өмнө нь гаргасан хэд хэдэн ангилалд 7500 дүрвэгчийг хүлээж авах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих