Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг өсчээ
Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 26314 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурчээ. Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 706 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 114 хэргээр буюу 19.3 хувиар, бүх хэрэгт эзлэх хувийн жин 2.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 нэгжээр өссөн байна.
Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэргийн 66.6 хувийг хөнгөн, 33.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 56.6 хувь нь Улаанбаатар хотод, 43.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Мөн гэмт хэргийн улмаас 1327 хүүхэд хохирч, үүнээс 105 хүүхэд нас барж, 472 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал өссөн байна.
Иймээс бага насны, хүүхдийг хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: