Меламинтай гэгдэж Монголоос “зайлсан” Монмилк сүү эргээд ирэх нь үү!!!!

Хуучраагүй түүх булангаараа энэ удаад Болод мн сайт Монмилк сүүг меламинтай гэж саяхан эргүүлэн татаж байсан бол одоо буцаад орж ирж байгаа асуудлыг сөхөж байна…

АНХААР АНХААР АНХААР… ХУУЧРААГҮЙ ТҮҮХ 1-р хэсэг.

Монмилк сүүг борлуулалтаас татаж эхэлжээ
“Цаст фүүдс” компани Хятад улсаас импортолдог “Монмилк” сүүгээ борлуулалтаас татаж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.Тус компани нь урд хөршийн “Менню” группийн есөн төрлийн 16 янзын савлагаатай шингэн сүүг импортолдог юм байна. Компанийн удирдлагууд хэлэхдээ “Менню” групп нь Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа нийлүүлдэг том компани юм. Нийт 37 салбар үйлдвэртэй. Манай компани тус группын Хөх хот дахь үйлдвэрээс бүтээгдэхүүнээ татан авдаг юм. Энэ үйлдвэрээс 30 гаруй орон сүү импортолдог. Одоогоор тус нэрийн сүүний Хөх хотод үйлдвэрлэсэн сүүнээс меламин илрээгүй” гэлээ. Мөн “Монмилк” сүүнд хорт бодис илрээгүй гэдгийг Хонгконгийн өдөр тутмын сонин, интернэт хуудсаар мэдээлж байгааг дурдлаа.

Хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчид тэднээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

- Танайх бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулсан уу. Манайд меламин хэмээх бодисыг шинжлэх боломжгүй гэсэн?

- Манай компани сүүгээ холбогдох бүх шинжилгээнд оруулж байж худалдаанд гаргадаг. Меламинийг илрүүлдэг багаж оруулж ирэх талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа. Ирэх сард бүтээгдэхүүнээ шинжилгээнд оруулчих байх.

- “Монмилк”, “Или” сүүнд меламин илэрсэн гэж ВВС-гээр мэдээлж байсан. Гэтэл танайх илрээгүй гэлээ. Энэ ямар учиртай юм бэ?

- “Менню” группийн Хөх хот дахь үйлдвэрийнх нь сүүнээс меламин илрээгүй байгаа. Бид эндээс сүүгээ импортолдог.

- Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга “Или”, “Монмилк” сүүг борлуулалтаас татан БНХАУ руу буцааж тээвэрлэнэ гэж мэдэгдсэн?

- Эхний байдлаар шууд буцаах асуудал яриагүй байна. Ямар ч гэсэн борлуулалтаас татаад өөрийн агуулахдаа хадгалж байна.

- Орон нутагт худалдаалагдаж буй бүтээгдэхүүнээ бас татаж байгаа юу?

- Хөдөө, орон нутагт манай дистрибьютер байгууллага байдаггүй. Тиймээс хөдөөд хяналт тавих боломжгүй байна.

“Монмилк” сүүг борлуулалтаас татаж эхэлжээ
- Энэ асуудал олон улсын худалдааны гэрээгээр зохицуулагддаг.

П.Энэбиш

Өдрийн Сонин
2008/09/26 – 16:50, Баасан гараг

Импортын сvv, дотоодын vйлдвэрийн тарагнаас илэрсэн меламин

Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын даргын тушаалаар хоёроос бусад нэр тєрлийн сvv, сvvн бvтээгдэхvvнд тавьсан хоригийг цуцалсан байна.

Манай улс 40 сая малтай хэрнээ сvv, сvvн бvтээгдэхvvнийхээ багагvй хувийг импортолдог. Уг нь дотооддоо сvv, сvvн бvтээгдэхvvнийхээ хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгvй экспортолдог байсан vе саяхных. Харамсалтай нь сvvлийн жил vvдэд хийж чадцаг байсан зvйлээ чадахаа байж, хvнсний бvтээгдэхvvнийхээ хэрэгцээний 70 хувийг хилийн чанадаас зєєж буй. Ийн импортын хараат болсон бидний хувьд хvнсний “террор”-т єртєхгvй гэх баталгаа алга. Єнгєрсєн онд л гэхэд Хятадад vйлдвэрлэсэн сvv, сvvн бvтээгдэхvvнээс меламин хэмээх хорт бодис илэрч, монголчуудын “дотрыг муухайруулаад” авсан. Ихэнх хэрэгцээний сvv, сvvн бvтээгдэхvvнээ урд хєршєєсєє авдаг болохоор тэр. Гэхдээ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас 2008 оны есдvгээр сарын 18-ны єдєр “Нярай хvvхдийн сvvнд хорт бодис илэрсэн тухай” 07/22 тоотоор мэдээлэл ирvvлсэнтэй холбогдуулан Улсын мэргэжлийн хяналтын газраас сvv, сvvн бvтээгдэхvvнд тавих хяналтыг чангатган, уг бvтээгдэхvvнийг БНХАУ-аас импортлохыг тvр хугацаагаар хориглох талаар УМХГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын ерєнхий байцаагчийн “Хориг тавих тухай” 309 тост тушаал, “Хяналт, шалгалтыг эрчимжvvлэх тухай” 01/06 тоот албан даалгаврыг тус тус гаргасан.

Урд хєршєєс сvvн бvтээгдэхvvн импортолдог компаниуд ч хамтран ажиллаж, зах зээлээс сvv, сvvн бvтээгдэхvvнийг татан авсан билээ. Дурдсан хугацаанд БНХАУ-аас импортлосон “Монмилк” болон “Или” шингэш сvv, зайрмаг, зайрмагны тvvхий эд, сvvн крем, “Nana” хvvхдийн сvvн тэжээл, кофены сvv, тараг, хуурай сvv, нийт 259.072 тн сvv, сvvн бvтээгдэхvvнийг зах зээлээс эргvvлэн татаж худалдаалахыг тvр хугацаагаар хориглож, Хятад руу буцаасан. Тэрчлэн манайд меламиний агууламжийг хэмжих багаж тєхєєрємж байгаагvй тул Засгийн газраас хєрєнгє мєнгийг нь яаралтай шийдвэрлэснээр сvv, сvvн бvтээгдэхvvн болон хvнсний зарим бvтээгдэхvvнд меламин илрvvлэх єндєр идэвхит шингэний хроматографийн иж бvрдэл, “Eliza reader” зэрэг багажуудыг суурилуулж, шинжилгээ хийж эхэлсэн билээ. Ингэхдээ БНСУ, БНХАУ, ОХУ-ын Улаан-Vvд хотод улсын байцаагч, шинжээчдийг туршлага судлуулан лабораторийн шинжилгээг баталгаажуулах vvднээс 68 дээжийг дээрх орнуудад шинжлvvлжээ. Гэхдээ шинжилгээгээр меламин ямар хэмжээтэй илэрсэн нь єнєє хэр тодорхойгvй байсан. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын даргын зєвлєлийн хурлаар єчигдєр сvv, сvvн бvтээгдэхvvний vйлдвэрлэл, импорт, худалдаанд хийсэн хяналт шалгалтын дvнг хэлэлцлээ. Шалгалтын дvнг улсын ахлах байцаагч Ш.Уранцэцэг, Ж.Дашдэлэг нар танилцуулсан юм.

УМХГ-ын тєв лабораторид хvнсний бvтээгдэхvvний 131 дээжид меламиний шинжилгээ хийснээс 10.7 хувь буюу 14-д нь меламин Европын холбооны улсуудад мєрдєж буй зєвшєєрєгдєх дээд хэмжээнээс 1.3-8.5 дахин хэтэрсэн дvнтэй гарсан байна. Vvнд, “Или” нэрийн гурван тєрлийн шингэн сvv, 250 мл-ийн, кальцийн єндєр агууламжтай, литрийн савлагаатай, тослог багатай кальцийн єндєр агууламжтай, нэг литр, 485 мл-ийн “Или”, 250 мл-ийн амуу соёолжны амттай “Монмилк” нэрийн шингэн сvv, “Манка” нэрийн хуурай сvv, мушгиа болон шоколадтай зайрмаг, “ЭБШ” ХХК-д vйлдвэрлэсэн “Амтат тараг”, “Vлэмж єсєх” ХХК-д vйлдвэрлэсэн “Цєцгийтэй тараг” зэрэг бvтээгдэхvvнд меламины агууламж зєвшєєрєгдєх дээд хэмжээнээс хэтэрчээ. Иймээс 60.6 кг бvтээг-дэхvvнийг устгасан байна. Vvний зэрэгцээ єндєгнєєс меламин илэрсэн тул энэ тєрлийн бvтээгдэхvvнд шин¬жилгээг хийжээ. Мал эмнэлгийн ариун цэврийн тєв лабораторид импортын болон дотоодын тахианы єндєг, тахианы тэжээл, импортын тахианы мах, саалийн vхрийн болон гахайн импортын тэжээл зэрэг нийт 15 аж ахуй нэгжийн 25 дээжид шинжилгээ хийхэд “Бєхєг” ХХК-иас авсан тэжээлийн дээжид меламин 200 ppb илэрсэн нь Европын холбооны EC 798/2008 стандартад заагдсан зєвшєєрєгдєх хэмжээнээс бага, бусад дээжид меламин илрээгvй аж.

Харин Хятадаас импортолж буй хvvхдийн хоол¬ны аяга, тавагны иж бvрдлээс хар тугалга, цайр их хэмжээгээр илэрсэн байна. ОХУ-ын Буриадын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, эрvvл ахуйн хяналтын албаны тєв лабораторид хvvхдийн тоглоом, хоолны хэрэгслэл, хvнсний бvтээгдэхvvн зэрэг нийт 46 дээжид формальдегид, хvнд металлын агууламжийг тодорхойлох шинжилгээ хийлгэхэд 15.2 буюу долоод нь дээрх бодисуудын агууламж зєв-шєєрєгдєх дээд хэмжээнээс 0.32-3.65-аар хэтэрчээ. Хяналт шалгалтын дvнг vндэслэн хадгалалтын хугацаа дууссан, чанар аюулгvй байдлын шаардлага хангахгvй 902.0 мянган тєгрєгийн сvv, сvvн бvтээгдэхvvнийг устгуулах арга хэмжээ авч, эрvvл ахуйн шаардлага хангахгvй нєхцєлд vйлдвэрлэл, vйлчилгээ явуулж байсан таван байгууллагын vйл ажиллагааг зогсоож, 17 байгууллага, албан тушаалтан, иргэнд 488.0 мянган тєгрєгийн торгууль ногдуулж, зєрчлийг арилгуулжээ.

Єчигдрийн хурлаас Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын дарга хоёр тушаал гаргасан. Энэ нь хяналт шалгалтын болон лабораторийн шинжил¬гээний дvнг vндэслэн “Или” нэрийн гурван тєрлийн шингэн сvv, “Манка” нэрийн хуурай сvvнээс бусад сvv, сvvн бvтээгдэхvvний хоригийг цуцлах, Меламин” гэсэн бичиглэл бvхий хуванцар сав суулгыг хvvхдийн байгууллага, худалдаа, нийтийн хоолны газруудад хэрэглэж, худалдаалахыг хориглосон тухай тушаал юм. Дашрамд дурдахад мэргэжлийн хяналтынхан ЭМЯ, ХААХVЯ, СХVТ болон ДЭМБ-тай хамтран мэдээллийг шуурхай солилцож ажилласнаар “Хvнсний бvтээгдэхvvнд агуулагдах меламины зєвшєєрєгдєх дээд хэмжээ MNS 5867:2008″ стандартыг СХЗVТ-ийн техникийн хорооны 2008 оны арванхоёрдугаар сарын 23-ны єдрийн хурлаар хэлэлцvvлжээ.

Д.Энэрэл

Огноо: 2009-01-08 http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=1145222

“Монмилк”-ийн сүүг худалдаалахыг хориглосон ч дэлгүүрүүд борлуулсаар байна

БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүнээс меламин илэрсэнтэй холбогдуулан манай улсад импортоор оруулж ирдэг “Или”, “Caнлу”, “PURE MILK” сүүг зах зээлээс татаад байгаа билээ. Импортын сүүнээс 6-7 төрлийн шинжилгээ авсны хариу нь гараагүй. Шинжилгээний дүн гартал худалдан борлуулахгүй байх үүргийг Улсын мэргэжлийн хяналтын газраас өгчээ.

Гэтэл өмнөд хөршид үйлдвэрлэдэг “PURE MILK” сүүний Монгол дахь албан ёсны борлуулагч “Цаст” импексийн охин компани “Монмилк”-ийн оруулж ирдэг сүү гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдаж, иргэд хүнсэндээ хэрэглэсээр байна.

Энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас борлуулах зөвшөөрөл албан ёсоор олгоогүй байна.

“Мон милк” компанийн 311251, 315311 дугаарын утас руу залгаж худалдахыг хориглосон сүүг дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа талаар мэдээлэл авахаар утасдахад “Бүх харилцагчдаасаа сүүгээ татсан” гэсэн хариу өглөө.

Манай сурвалжлах хэсэг Баянзүрх дүүргийн хүнсний дэлгүүрүүдээр ороход Дарь-Эхийн гудамжны “Мандал” хүнсний дэлгүүрт “Мон милк” сүүг нэг бүрийг 2000 төгрөгөөр худалдаалж байсан юм. Худалдахыг хориглосон сүүг иргэдэд борлуулж байгааг хэлэхэд худалдагч тодорхой хариу өгсөнгүй.

Зууны Мэдээ
2008/11/10 – 10:45, Даваа гараг

“Монмилк” сүүг борлуулалтаас татаж эхэлжээ

- Танайх бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулсан уу. Манайд меламин хэмээх бодисыг шинжлэх боломж­гүй гэсэн?

-Манай компани сүүгээ холбогдох бүх шинжилгээнд оруулж байж худалдаанд гаргадаг. Меламинийг ил­рүүл­дэг багаж оруулж ирэх талаар мэргэжлийн байгуул­лагууд судалж байгаа. Ирэх сард бүтээгдэхүүнээ шин­жилгээнд оруулчих байх.

- “Монмилк”, “Или” сүүнд меламин илэрсэн гэж ВВС-гээр мэдээлж байсан. Гэтэл танайх илрээгүй гэлээ. Энэ ямар учиртай юм бэ?

-”Менню” группийн Хөх хот дахь үйлдвэрийнх нь сүүнээс меламин илрээгүй байгаа. Бид эндээс сүүгээ импортолдог.

-Улсын мэргэжлийн хя­налтын газрын дарга “Или”, “Монмилк” сүүг борлуулал­таас татан БНХАУ руу бу­цааж тээвэрлэнэ гэж мэ­дэгдсэн?

-Эхний байдлаар шууд буцаах асуудал яриагүй бай­на. Ямар ч гэсэн борлуулал­таас татаад өөрийн агуулах­даа хадгалж байна.

-Орон нутагт худал­даа­лагдаж буй бүтээгдэхүүнээ бас татаж байгаа юу?

-Хөдөө, орон нутагт манай дистрибьютер байгууллага байдаггүй. Тиймээс хөдөөд хяналт тавих боломжгүй бай­на.

-Хэрэв танай сүүн бү­тээг­дэхүүнээс хорт бодис илрэн, хүний эрүүл мэндэд нө­лөөл­бөл ха­риуц­­лагыг нь хэн хү­лээх вэ?

-Энэ асуудал олон улсын худалдааны гэрээгээр зо­хицуулагддаг.

Өдрийн сонин

Мэргэжлийн хяналтынхан мэдэн будилав

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтынхны өнгөрсөн долоо хоногт гаргасан “Сүү” ХХК-ийг хаах тухай богино настай шийдвэр хэрэглэгчдийг гүн эргэлзээнд оруулав. Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнээс меламин илэрснээс хойш үндэсний үйлдвэрээ шүтэхээр шийдээд байтал нь “Сүү” ХХК “но”-той гэсэн мэдээлэл цацсан нь хэрэглэгчдийг энэ төрлийн бүтээгдэхүүн идэж, уухыг бүрэн хорьсонтой адил зүйл болов. Гэвч ганцхан хоногийн дараа “Сүү” ХХК-ийг хаах шаардлагагүй болчихлоо гээд шийдвэрээсээ буцаж байгаа Мэргэжлийн хяналтынхны тоглоомтой явдлаас хэд хэдэн хар өөрийн эрхгүй төрж байна.

Нэгдүгээрт, Мэргэжлийн хяналтынхан ажлаа мэддэггүй. “Сүү” ХХК-ийг хаах болсон гол шалтгаан нь машин механизм, тоног төхөөрөмж суурилуулахад мэргэжлийн албанаас зөвшөөрлийн бичиг аваагүй гэсэн үндэслэл юм. Уг нь энтеро гэгч бактер илрүүлсэн нь үндсэн шалтгаан болмоор. Гэтэл өөрсдөөс нь зөвшөөрлийн бичиг аваагүй нь Мэргэжлийн хяналтынхны дургүйг хүргэснээс ийм шийдвэр гаргаж гэмээр. Ер нь ганц эрэг боолт сольсон ч зөвшөөрөл ав гэдэг тухай “Сүү” ХХК-ийн Техникийн албаны дарга С.Батбилэгийн ярианаас Мэргэжлийн хяналтынхны өнөө алдартай хүнд суртал үнэртэж байв. Тэдэнд эрэг боолт солихдоо бичиг авах нь энтеро бактераас чухал бололтой.

Хоёрдугаарт, Мэргэжлийн хяналтынхан мэдэн будилж гадныхны гар хөл болов уу гэх хардлага юм. Нэг ёсондоо “Сүү” ХХК-д ойр ойрхон шалгалт оруулсан нь ямар нэг ашиг сонирхол нөлөөлсөн. Тэд долоо хоног бүрийн төлөвлөгөөт шалгалтаас гадна сүүлийн үед “Сүү” ХХК-д нэлээд хэдэн удаа томоохон шалгалт оруулжээ. Ингээд өнгөрсөн долоо хоногт өмнөх, ирээдүйн дутагдлыг хамж шимж байгаад 19 төрлийн зөрчлийг нэгтгэн хаах болж. Өмнөх, ирээдүй гэж тодотгосны учир нь дээрх 19 зөрчлөөс “15 төрлийн нэмэлт бүтээгдэхүүний долоогийнх нь хугацаа дууссан” тухай анхаарал татам зүйл байсан ч өвлийн улиралд зайрмагны цехийн үйл ажиллагааг зогсоодог учраас нэмэлт бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байгаа аж. Мөн цөцгийтэй тарагнаас бактер илэрсэн эсэх Улсын мэргэжлийн хяналтын хариу гараагүй байхад бактеритай мэтээр дүгнэлт гаргасан байна. Энэ мэтээс харахад “Сүү” ХХК-ийн зах зээлийг хаах зорилго байжээ гэж ойлгож болмоор санагдаад байна.

Учир нь, БНСУ-ын хөрөнгө оруулалттай сүүний үйлдвэрийг Монголд оруулж ирэх нь гэсэн сураг бий. Түүнд зах зээлийг нь нээж өгч байна гэх хардлага төрүүлэхэд хүргэж буй юм. Ийн хардахын учир нь ийм зүйлийг нэг удаагийн хоолны сав дээр амжилттай хийсэн туршлага Мэргэжлийн хяналтынханд бий. Солонгосын компанид зах зээл нээж өгдөггүй юм гэхэд Өвөрмонголын “Монмилк” сүүг дахин худалдаанд гаргах замыг засч байна гэсэн хардлага хэвлэлээр аль хэдийнэ тараад байна. Учир нь, Хятадууд “Монмилк” сүүг миламинтай байсныг тогтоочихоод байхад манай Мэргэжлийн хяналтынхан чанарын шаардлага хангасан гэж улайм цайм хэлж суугааг өөрөөр хэрхэн ойлгох билээ. Энэ бүхний эцэст Монголчууд юу уух вэ гэдэг асуулт, хариулах эзэнгүй үлдлээ. Утаагаар уушиглаж байгаа Улаанбаатарын иргэдэд сүү гэдэг хамгийн чухал бүтээгдэхүүн. Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнээс миламин илэрснээс хойш “Сүү” ХХК-ын борлуулалт хоёр дахин нэмэгдсэн. Өдөрт 30 гаруй мянган хүүхэд тус компанийн сүүг уудаг байв. Гэтэл одоо бид юу ууж, уушгины хордлогоо тайлах вэ. Хаана байна тэр нянгүй, миламингүй сүү.

Үндэсний шуудан 2009/02/03

WWW.BOLOD.MN

Үргэлжлэл бий…


URL:

Сэтгэгдэл бичих