Б.Жонсон, Ж.Корбин нарын эхний халз мэтгэлцээнийг товложээ
Их Британийн Консерватив намын дарга Борис Жонсон, Лейборист намын дарга Жереми Корбин нарын эхний халз мэтгэлцээн 11 дүгээр сарын 19-нд болно.
Уг мэтгэлцээнийг “ITV” сувгаар нэвтрүүлнэ. “ITV” суваг мөн ирэх 12 дугаар сард болох бүх нийтийн сонгуулийн санал хураалтаас өмнө олон намын төлөөлөгчид оролцсон мэтгэлцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Энэ долоо хоногийн пүрэв гарагт Ж.Корбин халз мэтгэлцэхийг Ерөнхий сайдад уриалсан бол Либераль Демократ намын дарга Жо Свинсон өөрийгөө уг мэтгэлцээнд оролцох хэрэгтэй гэж мэдэгджээ.
Лейборист намын дарга “ITV” сувгийн баасан гарагийн мэдэгдлийг сайшаагаад, Б.Жонсон “бидний сорилтыг хүлээн авлаа” гэж “Твиттер” хуудсандаа нийтэлжээ. Харин бусад намын төлөөлөгчид уг мэтгэлцээнийг шүүмжилсэн байна.
URL: