Нохой устгаж байсан ажилтан сум алдаж 52 настай иргэнийг бууджээ
Гудамжинд 52 настай иргэн бусдад буудуулсан гэх мэдээлэл Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт аравдугаар сарын 24-ний өдөр иржээ.
Алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилтан эрэгтэй 56 настай Т нь нохой буудаж байх үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс болж сум алдаж ардаа явж байсан тус аймгийн иргэн эрэгтэй 52 настай М ийг мөрөн тус газарт нь буудаж хүнд гэмтэл учруулсан байжээ.
Гэмтсэн иргэн одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэж буй юм байна. Харин санамсар болгоомжгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, буу хэрэгсэл зэвсгийн чанартай зүйлийг бүрэн эзэмших хэрэглэх мэдлэггүйгээс болж иргэнийг буудсан тус аймгийн ТҮК-ийн ажилтанг шалгаж эхэлсэн байна. Түүнийг зэвсгийн чанартай зүйлээр бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэргээр зүйчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
URL: