Дэргэдийн бурхан үнэгүй!!!
“…Нэгэн жишээ. БНХАУ-д 2008 оны олимпийн наадам болохын өмнө Хятадын засгийн газар үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд таксины жолооч, дэлгүүрийн худалдагч гээд Хятад орны нүүр царайг гаднынханд илтгэх үйлчилгээний бүх ажилтанд англи хэл сургах томоохон кампанит ажил зохион байгуулжээ. Энэ хүрээнд англи хэлийг хамгийн богино хугацаанд үр дүнтэй сургах сурах бичгийн уралдаан зарлаж, эхний арав гаруйг (14 санагдаж байна)засгаас нь хөрөнгө гарган хэвлэхээр болсон байна. Уралдаанд Монголоос цөөн хүн /бараг ганц л хүн байхаа даа/ хамрагдсан бөгөөд, бидний адлан шоолж элдэвлэн доромжилдог Арго багшийн ном хэдэн мянган номноос эхний аравт шалгарч хэвлэгдэхээр болжээ. Энэ тухай сонссон манай яамны нэгэн түшмэл “наадах чинь мэдрэл муутай, өвчтэй хүн шүү…” гэж элдвээр нь хэлсээр байгаад болиулчихсан юм гэсэн…”
URL: