Баривчлагдсан 800 хятадад Батзандангийн ах ВИЗ ОЛГОСОН
Монгол Улсад түр оршин сууж цахим орчноор дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг өчигдөр орой цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилсан билээ. Тэдгээр хятад иргэдийн визийг хэн олгосон гэдэг асуулт олны анхаарлыг ихэд татах болов.
Тэгвэл энэ талаар Хөх хотод сууж байсан Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тэрбээр ”Сүүлийн үед Хятадын WeChat-ын сүлжээгээр Монгол Улсын виз олгоно гэсэн зар их явдаг болсон байна лээ. Хөх хотод сууж байгаа Ж.Батзандагийн ах Ж.Баатарчулуун гэгч хүн виз гаргаж байсан. Түүний эхнэр хажууд талд нь бэлэн мөнгө тоолоод сууж байдаг. Визийг бараа зарж байгаа юм шиг ингэж арилжиж болохгүй” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр энэхүү мэдээллийг өгснийхөө дараа өөрийн твиттер хуудаснаа ингэж бичжээ.
URL: