БНАСАУ дахин пуужин харважээ
ТОКИО. /TASS/. БНАСАУ пүрэв гарагт дахин хоёр пуужин харвасан тухай Японы эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.
Пуужингуудыг Пёнан-Намдо мужаас харважээ. Умард Солонгосын пуужингууд Япон тэнгис дэх Японы эдийн засгийн онцгой бүсэд хүрээгүй байна. Үүний зэрэгцээ тус улсын эргийн хамгаалалтын алба энэхүү бүсэд байгаа хөлөг онгоцнуудад сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
БНАСАУ баллистик пуужингууд харвасан байж магадгүй гэж Японы Батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Умард Солонгос Япон тэнгис рүү пуужин харвасныг мөн БНСУ-ын Батлан хамгаалах яам нотолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: