АНУ-д монгол иргэн осол гаргаж, хүний аминд хүрчээ

32c10c0484fd2292e41c354ce02bca27_1200АНУ-ын Иллиной мужийн Маунт Проспект хотод монгол иргэн автомашин жолоодож, нэг хүний амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн ням гарагт (2019.10.27) гарчээ.

Тэрбээр Маунт Проспектын авто замыг засаж байсан хоёр ажилчныг мөргөж, нэг нь амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүнийг Роберто Орозко гэдэг байсан бөгөөд энэ жил 67 настай, авто замын компанитай гэрээ байгуулаад хоёр сарын хугацаа өнгөрөөд байжээ. Дайруулсан нэг иргэний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Автомашин жолоодсон Монгол иргэнийг М.Мөнхбат гэдэг бөгөөд 30 настай. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр 75 мянган ам.доллар төлж, батлан даалтад гарсан талаар орон нутгийн мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна. Одоогоор өмгөөлөгч авсан эсэх талаар мэдээлэл алга.

М.Мөнхбат нь Роллинг Мийдоус хотод амьдардаг бөгөөд харьяаллын дагуу тус хотын шүүх ирэх арваннэгдүгээр сарын 11-нд шүүх хурлын тов зарлажээ. Иллиной мужийн хуулиар зам засвар болон тусгаарласан хэсэгт ажил гүйцэтгэж байгаа бүсэд нэвтэрсэн, хүн дайрсан бол хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээгээ нэмээд удаагүй байгаа аж.

Эх сурвалж: Associated Press, ABC

https://news.zindaa.mn/2y6g?fbclid=IwAR1UNaeaDuAhJNqMIpjj97Z1cuYAo1kJSMrzWSmMlBJinWM55aKYqRodhr8


URL:

Сэтгэгдэл бичих