Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.
URL: