Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

c49688569bc2f7ff11ebe5a1395480b1Өглөө хичээлдээ явахаар гарсан оюутан охин  өнөө хэр сураггүй байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болсон юм.

Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гарсан байдаг.  Тэгвэл өнөөдөр 13.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид сураггүй алга болсон 23 настай эмэгтэйн цогцсыг Ховд голоос олсон байна.

Ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр тухайн өдөр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй. Улмаар  “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 25-ны өдөр гаргаж, нийт 22 хүн 26-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагаа явуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих