Баривчлагдсан 500 Хятад Хонконгийн босогчдын троллууд уу? цахим луйварчид уу?
Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Амар,”, “Ориентал”, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр”, “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион бюлдинг” зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй БНХАУ-ын Хонконгийн тусгай районы иргэнийг баривчиллаа.
Тэднийг баривчилах үед тэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер ашиглаж байсан аж.Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэдний үйл ажиллагаа цахим гэмт хэрэгтэй холбоотой бололтой.
Бүр тодруулбал цахим луйвар эсвэл Хонгконг руу чиглэсэн троллууд байж болзошгүй гэж үзэж буй гэнэ.
С.Сарнай
URL: