Хакүхо хичээл заалаа
Мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхо нэг өдөр бага сургуулийн багш боллоо. Нэгдүгээр сарын 31-ний өдрийн өглөөний бэлтгэлийн дараа Хакүхо Миягино дэвжээнийхээ ойролцоо орших Мидори бага сургуульд айлчлан багш сурагч нийлсэн 450 гаруй хүнд лекц уншлаа.
Тэрбээр “Мөрөөдөл болгон заавал биелэх албагүй ч хүн мөрөөдөлтэй байх нь чухал. Миний мөрөөдөл бол аав хүү гурван үеийн ёкозүнатай гэр бүл болох. Манай аав монгол үндэсний бөхийн ёкозүна. Би сүмо бөхийн ёкозүна. Хэрвээ миний хүү монгол япон үндэсний бөхийн аль нэгээр нь ёкозүна болбол миний мөрөөдөл биелэнэ гэсэн үг” гэж ярьсан байна.
URL: