О.Ариунзул нөхрийнхөө шүүх хуралд ирсэнгүй
Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр өнөөдөр шүүхээс хоёр жилийн ял сонслоо. Түүнийг баривчлагдах үед эхнэр О.Ариунзул нь гадаадад байсан бөгөөд “Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай. Удахгүй уулзъя. On my way my love” хэмээн цахим хуудастаа бичиж байв. Тэгвэл нөхрийнхөө талд бат зогсохоо амласан О.Ариунзул шүүх хуралд хүрэлцэн ирсэнгүй. Харин түүний эгч О.Оюунзулын нөхөр шүүх хуралд ирсэн аж. О.Ариунзул нэлээд хэдэн цагийн өмнө сошиал хуудастаа стори хийж байсан бол нөхөр нь шүүхээс ял сонссон энэ үед таг чиг байгаа юм. Ямартай ч тэрбээр шүүх хуралд ирж олны анхаарлыг татахыг хүсээгүй бололтой.
Эх сурвалж http://www.info.mn
URL: