ДЦС-ын ТӨХК-ийн ажилтан 380 вольтын хүчдэлд цохиулан нас баржээ

5db7c641eedef29102019125529_550Цахилгааны засварчин тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, нийслэлийн БГД-ийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас барсан эмгэнэлт явдал гарсан байна.  Дуудлагыг аравдугаар сарын 28-ны 09:43 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч нар хэргийн газарт очиход тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ.

Талийгаачийн цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

https://niigmiintoli.mn/article/27085


URL:

Сэтгэгдэл бичих