Дөрвөн настай хүүг тамласан Б.Тодзаяад чанга дэглэмтэй ангид 10 жил хорих ял оноов

хууль-шүүхС.САРУУЛ

Дөрвөн настай хүүгээ орондоо шээлээ гэж харгис хэрцгийгээр зодсон хойд аав Б.Тодзаяад шүүхээс ял оноолоо. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Б.Тодзаяа нь өнгөрсөн гуравдугаар сард гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хаалттай дэглэмтэй хорих ангид 10 жил хорих ял оногдуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих