1400 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, Гиннесийн дээд амжилтыг тогтооно

73218177_2669518723091147_6295855691483578368_o_bХовд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх түүхэн бахархалт үйл явдал 10-р сарын 30-ны өдөр тохиож байна. Таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэл оролцох “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг маргааш 11:00 цагт аймгийн БТСГ-т зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, “Ховд” Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.

Мөн үүнээс гадна Монгол хөөмийгөө дэлхийд дээд амжилт, Гиннесийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ. Ийнхүү Монгол туургатны 1400 гаруй авьяаслаг хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх нэгдсэн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй аймгийн Засаг даргаар ахлуулсан “Зохион байгуулах хороо”-ноос “Дэлхийн хөөмийн холбоо”-той хамтран бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Өнөөдөр Английн Лондон хот дахь Гиннесийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт хүрэлцэн ирсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих