Багш нарын цалинг даруй нэмэхгүй бол ажил хаялтаа үргэлжлүүлнэ
Цалингаа яаралтай нэмэгдүүлэхийг хүссэн багш нар Засгийн газарт энэ сарын 30-нд шаардлага хүргүүлжээ. Тэд ирэх сараас цалинг нь 23 хувиар нэмэгдүүлэхгүй бол дахин хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригоос тодруулахад “Засгийн газраас өнөө маргаашгүй хариу нь өгөх учраас бид яаран ажил хаялт хийхгүй. Гэхдээ боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын бүх ажилчдын цалинг нэмэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Хэрэв бидний хөдөлмөрийн хөлс бодитойгоор нэмэгдэхгүй бол хугацаагүй ажил хаялт дахин хийнэ. Энэ удаад нэлээд өргөн хүрээг хамарч доод тал нь 30 мянга гаруй багш нар оролцохоор тохиролцсон” гэлээ.
URL: