Эдийн засгийн коридор: Тээвэрлэлт хийхэд бэлэн болжээ
Эдийн засгийн коридорт багтсан 32 төслөөс эхнийх нь хэрэгжихэд бэлэн болоод байна. Энэ талаар “Новотел” зочид буудалд өнөөдөр болж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” олон улсын хурал дээр ГХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулалт, судалгааны төвийн захирал С.Ганхуяг мэдэгдлээ. Төслүүдийн хэрэгжилтийн талаар түүнээс тодруулав.
-Эдийн засгийн коридор хөтөлбөрөөс эхлээд ямар төсөл нь хэрэгжих гэж байна вэ?
-БНХАУ, Монгол, ОХУ 3 улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт 2016 онд төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр гарын үсэг зурж, 32 төсөл баталсан. Эдгээр төслийг бүгдийг нэг дор хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй. Гэвч ажил зогсоогүй, удаашираагүй, 3 улсын төр, засгийн хэмжээнд хуралдаж хамтын ажиллагааны механизмаа тохиролцон, мэргэжилтнүүдийн түвшинд хэрэгжүүлэх төслүүдээ ярилцан, зураг төслийн ажлыг хамтран хийж, ажил явдагаараа явж байна. Эхлээд Төмөр замын төв коридорын төсөл хэрэгжинэ. Төмөр замын төв коридорын шинэчлэлийн ажлын зураг төслийг хийж, гурван тал тохирч батлаад одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна.
-Яг хэзээ хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ жилээс бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ намар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах үеэр 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон. Үүний тодорхой хэсгийг төмөр замын шинэчлэлд зарцуулах юм. Ингэснээр хөрөнгө мөнгө эхнээсээ шийдэгдээд явж байна. Төмөр замын төв коридорын шинэчлэлийн төсөл манай хойд хилээс ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хүртэл эхэлж байгаа. Урд хил дээр Замын-Үүдээс БНХАУ-ын Жининь хүртэл үргэлжлэх юм.
-Дараагийн хэрэгжих төсөл нь юу вэ?
-Дараагийн гэхээсээ илүү Автозамын Н3 буюу Азийн автосүлжээний 3-р чиглэлийн (маршрутын) дагуу зам, тээврийг сайжруулах төсөл мөн ахицтай явж байна. Азийн авто замын сүлжээгээр тээвэр хийх гэрээг гурван улсын Засгийн газрын хооронд 2016 онд баталж хүчин төгөлдөр болсон. Манай талаас Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хорооны анхны хурлаа хийсэн. Гэрээгээр ОХУ, БНХАУ, Монгол Улс өөр хоорондоо нутаг дэвсгэрээрээ автозамаар чөлөөтэй тээвэр хийх эрх нь нээгдсэн юм. 2016-2017 онд туршилтын тээвэр хийснээр болж байна гэж үзээд эрхзүйн хувьд баталгаажуулж өнгөрсөн жилээс хүчин төгөлдөр болж харилцан нэвтрэх квотоо тохиролцсон. Энэ дагуу манай улс хойд хилээсээ урд хил хүртэл буюу Алтанбулагаас Замын-үүд хүртэлх замыг АХБ болон олон улсын бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр үе шаттай шинэчилж байгаа. Замаа бэлдэж байна, гэрээгээ байгуулаад үйл ажиллаагаа эхлүүлж байна. Одоо дээрх бүхнийг бодит ажил болгох тээвэр хийх л үлдээд байна. Манай тээвэр зуучийн компаниуд өөрсдийн ачаагаа ачаад Тянжинь хүртэл явж үзэх хэрэгтэй байна гэв.
Өнөөдрийн хуралд Азербайжан, Армен, Тажикстан, Афганистан, Бангладеш, Казахстан, Бутан, Чад, Камбож зэрэг далайд гарцгүй, Ази, Африкийн хөгжиж буй 30-аад орон, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх хурлаас цаашид далайд гарцгүй орнууд нэгдээд ямар үйл ажиллагаа явуулах, нийтлэг тулгамдаж буй зүйлээ хэрхэн шийдэх талаар зөвлөмж гарна гэж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлсэн юм.
Учир нь далайд гарцгүй улс орнууд зөвхөн Монгол гэлтгүй, тээврийн өндөр зардал, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл бага зэрэг нийтлэг тулгамдсан зүйлтэй байдаг. Улаанбаатарын энэ удаагийн хурал ирэх 12-р сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан, хэлэлцэх хурлын өмнө болж байна хэмээн тэрээр онцолж байв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bus ba zamaar tank orj ireh bolomjtoi hyatadiin undsen huul n neg hyatadiin toloo zereg bosood irdeg
ÿþ<
Awesome posts. With thanks.
ÿþ<
ÿþ<
You made the point.
ÿþ<
ÿþ<
ÿþ<