АН-ЫН ӨӨР ДҮР ТӨРХ
“АН олон өнгөтэй” хэмээн иргэний хөдөлгөөний “цогтой тэмцэгч” асан О.Магнай тус намд элсэхдээ хэлж байсан. Ардчиллын төлөөх үзэл баримтлалтай олон нам нэгдсэн, дээрээс нь зад шүүмжилж явснаа аврал эрэн нөмрийг нь бараадагчдыг ялгаварлалгүй тосож авдаг учраас олон фракцтай байх нь ч аргагүй юм. МАН-аас ялгаатай нь тус нам олон фракцтайгаа нуудаггүй, тэдний тэмцэл ч нийтэд ил тод өрнөдөг. Хамтарсан Засгийн газарт нам нь орсныг буруутгаж, “АН унтаж байна, одоогийн удирдлага нь энэ намыг “сөнөөлөө”, шинэчлэх, сэрээх цаг болсон” гэх мэтээр гишүүд нь шүүмжилж байв. Бүр энэ намыг шинэчлэхийг зорьсон АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо ч байгуулсан.
Сонгуульд нэр дэвших эрхийг АН 50 сая төгрөгөөр “үнэлсэн”-ийг тойрсон шүүмжлэл ч их гарч байлаа. Тэгвэл байс хийгээд л суудлаасаа өшиглүүлчих гээд гэм тэйхэн суудаг Н.Алтанхуяг дарга нь хам тарсан Засгийн газраас гарах тухай шийд вэрийг танилцуулсны дараа энэ мэтээр шүүмж лэгчдийн санаа амарсан нь мэдрэгдсэн. Одоо АН сөрөг хүчний байр сууринаас асуудалд хан даж эхлэв. МАНАН болон цэнхэр өнгөө улаантай хольсон байс наа буцаагаад ялгарч буй нь энэ. Хэт ял гарч, АН амьд гэдгийг ард түмэнд таниулах гэж жүжиг тавихдаа цэнхэр өнгөө бараанаар сольчих вий гэх болгоомжлол ч гарч байна.
“МАРТАХ НЬ ЭРҮҮЛ ХҮНИЙ ШИНЖ”
Хэн нэгэн алдартан энэ үгийг хэлсэн юм билээ. Тархи нь ачааллаа даахаа больж, туйлдчихгүйн тулд хүн хэрэггүй мэдээллийг мартаж байх ёстой. Ингэж байж эрүүл амьдарна гэсэн санаа л даа. Гэхдээ мартах учиргүй юм гэж бас бий. Хамтарсан Засгийн газар гурван жил гаруй хугацаанд ажиллахдаа улс орны хөгжлийн олон томоохон асуудлыг шийд сэн. Харамсалтай нь дутуу зүйл цөөнгүй үлджээ. “Үүнийгээ дуусгачихгүй” хэмээн С.Батболд харамсаад нэмэр болсонгүй. АН нэгэнт улс төрийн шийдвэрээ гаргачихсан. Тус намын зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Н.Энхболд нөхцөл байдлыг амархан мартаж буйг нь сануулж, “Уг нь Тавантолгойн асуудлыг шийдчихсэн бол хамтарсан Засгийн газар байгуулсны үр дүн илүү байх байлаа. Одоо АН гарсан болохоор энэ асуудлыг шийдэж чадахгүй биз дээ” хэмээн хэлж байсан юм. Үнэхээр сонгууль эхэлжээ. Ялгарах амлалт, зорилгодоо хүрэхээр АН ч шамдаж байна.
Баасан гаригийн нэгдсэн чуулганы үдээс хойш Ерөнхий сайдын мэдээллийн цаг болдог. Үүний дундуур цөөнхийн төлөөлөл 25 минут үг хэлэх эрхийг Дэгийн тухай хуулиар олгожээ. Өнгөрсөн гурван жилд мартсан хуулийн энэ заалтыг сэргээхээ АН-ынхан мэдэгдсэн. Улмаар пар ламентын үйл ажиллагааг мэтгэлцээний зарчмаар өрн үүлэх юм гэнэ. Өмнө нь нэг тогооноос хоол халбагадаж байсан учир шүүмжилж болоогүй, одоо бол сөрөг хүчний өөнтөгч, хурц дүрд тоглоод өгнө гэсэн үг. Тавантолгойн ордын хувьцаанаас иргэн бүрт үнэгүй эзэмшүүлэх асуудлыг зохицуулсан 39 дүгээр тогтоолд өөрч лөлт оруулах төслийн хэлэлцүүлгээс уржигдар АНын бүлэг завсарлага авлаа. Хамтарч явахдаа тэдний хэн хэн нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулж, “Байгалийн баялгаас иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн амласан. Одоо 2008 оны сонгуульд орсон тус тусын мөрийн хөтөлбөрийг санагалзах болов.
1.5 сая төгрөгийн 500 мянгыг нь иргэд бэлнээр аваад дуусаж буй. Оюутнууд үлдсэн сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авчихсан. Ахмад настан, хөгж лийн бэрхшээлтэй иргэд гээд 300 гаруй мянган хү- ний нэг сая төгрөгийг ол гох эх үүсвэрийг энэ оны төсөвт суулгачихсан. Хэзээд “торгуулийн салаа” болдог татвар төлж, ажил хийдэг үлдсэн хэсгийнхний алган дээр Таван толгойн хувьцаа тавьсан болж хуураад, оронд нь нэг сая төгрөг олгохоор төсөлд зохицуулсан байна. Үүнийг ард түмнийг хуурсан төрийн том луйвар хэмээн АН-ын Ц.Баярсайхан тодорхойлсон. Анх иргэдэд олгох 10 хувийн хувьцааг 20 болгож нэмэх зорилгоор оруулж ирсэн төсөл нь сонгуулийн амлалттай хол богдон өөрчлөгдсөнийг АН-ын бүлэг нухацтай ярих ёстой хэмээн үзэж завсарлага авчихав.
Намууд ялгарч эхэлсэн учир одоо завсарлага авч нэгнээ бойкотлох зарчимд шилжиж буй нь энэ. Хуучин ч ийм л байсан. Тэр дунд нь төрийн ажил цалгардаж, ард түмэн хохирохыг санах ч үгүй. АН дээрх тогтоолоос, МАН харин Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч нэгнээ “чаджээ”. Улаан туяа татуулж, МАН-тай хамтарсан он жилүүдээ тэд ой санамжийнхаа мухарт “түгжиж” орхиод үлдсэн дөрвөн сард сөрөг хүчин гэсэн алдраа сэргээхээр хичээж эхэлсэн нь энэ. Зөвшилцдөг зарчим ард үлдэж, завсарлага авч, гацаадаг арга барилыг л сөрөг хүчний үүрэг хэмээн эндүүрдэг улс төрийн тоглолт өрнөж байна.
ФРАКЦУУД ТОГЛОЛТЫН ЧИГЭЭ ӨӨРЧИЛЖЭЭ
Нам нь хамтарсан Засгийн газраас гарснаар “шинэчлэгдсэн” гэж зарим фракц нь үзжээ. Н.Алтанхуяг дарга энэ ту хай мэдэгдэл хийсэн даруйд л шүүмжлэгчдийн тоо эрс цөөрсөн нь анзаарагдсан юм. Шинэчлэх, өөрчлөх тухай ам ангайвал л дуугарч байсан эрх мүүд “Одоо намаа шүүмж лэхгүй. Бодлого л ярина” гэж суух болов. Ийнхүү нэг талдаа шуурга намдаж, “хайр зарласан” ч нөгөө талаар фракцууд эрс идэвхжиж байна. Тэгэхдээ чиглэлээ өөрчлөөд шүү дээ. Хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдвэрийг баталгаажуулах ҮЗХ-ны хурал дээр Н.Алтанхуягийг огцруулах асууд лыг МоАХ тэргүүтэй фрак цын зүгээс хөндсөн. Гэвч дэмжлэг аваагүй. АН угаас даргаа томилохдоо л огц руулах асуудлыг хамт ярьдаг онцлогтой. Тиймээс ч Н.Алтанхуягийг огцруулах талаар байнга л ярьдаг, одоо ч ярь саар байгаа. Гэхдээ сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдсэн учир даргаа солиод намд нь ч, өөрсдөд нь ч ашиггүйг улс төрд хутгалдсан хүмүүс эрхбиш тооцоолох нь лавтай.
МоАХ-ныхон орон нутаг руу анхаарлаа хандуулж, иргэдтэй тулж ажиллаж буй гэнэ. Ардчилсан хүчний холбоонд уусаад байсан МҮДН фракц ч сэргэж эхэлжээ. Энэ мэтээр фракц тус бүртээ сонгууль руу чиглэсэн төлөвлөгөө боловсруулж буй аж. Сонгуулийн хуулийн дагуу 48 хүнийг тойргийн зарчмаар, 28 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгоно. Фракцуудын тоглолт нэр дэвших эрх олж авахад чухал нөлөө үзүүлнэ. 48 суудлаас хэдийг нь аль фракцад хуваарилах тухай халуухан тэмцэл одоо АН-д өрнөж байна. Намын нэрээр жагсаах 28 хүний тухайд ч ялгаагүй. Намын даргаар оролдоход биш, ирэх сонгуульд нэр дэвших эрх авахад АН-ын фракцуудын тэмцэл чиглэжээ гэсэн үг. Н.Алтанхуягийг тойрогт өрсөлдөхгүйгээр зайгаа тавьж, 28 дотор л нэрээ оруулах ёстой гэх мэтээр шахах арай өөр тактикийг тэд сонгох бололтой. Үлдсэн хэдэн сард АН-ын өнгө хэрхэн хувирах бол.
С.ТУУЛ
URL: