‘’Тэгш хамруулан хөгжүүлэх’’ нь сэдэвт сургалт боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг бүрдүүлж, хүртээмжтэй болгох, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой ‘’Тэгш хамруулан хөгжүүлэх’’ нь сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, бие даан хөгжих чадварыг сайжруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, багш ажилчид, сурагчдын хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжлийн хүмүүс тус сургалтыг орсон юм. Сургалтад дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, багш ажилчид болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: