Толгойлогчийнх нь үхэл “Исламын улс”-ыг сэргээх үү

be50a65d85b79c0f11c4d160c677e55b79748118“Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль Багдади өчигдөр Сирид үхсэн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүртэйхэн шиг зарласан билээ. Абу Бакр аль Багдадигийн нуугдаж байсан Идлиб муж дахь Бариш тосгоныг АНУ-ын цэрэг нисдэг тэрэгнээс довтолж, газрын хөрстэй тэгшилсэн юм. Энэ удаа тэрээр амь үрэгдсэн нь үнэн бололтой. Тэгэхээр, түүнийг бүлэглэлээ өөрөөс нь хамааралгүй бие даасан ажиллагаатай болгож зохион байгуулж чадсан эсэхийг харах үлдэж байна.

Толгойлогчийнх нь үхэл “Исламын улс”-ыг сэргээх үү

Агаарын довтолгооны дараа үлдсэн дүр зураг.

Шинжээчдийн үзэж байгаагаар бол толгойлогч нь үхлээ гээд бүлэглэлийг бүрмөсөн устсан гэж үзэх нь учир дутагдалтай юм байна. Өөрөөр хэлбэл, бүлэглэлийн цаашдын хувь заяа Аль Багдадигаас бус, Сири дэх нөхцөл байдлаас илүүтэй шалтгаалж байгаа гэж байгаа юм. Британийн Хатан хааны нэрэмжит судалгааны хүрээлэнгийн Ойрх Дорнодын хөтөлбөр хариуцлсан захирал Лина Хатибын хэлснээр бол, Абу Бакр аль Багдади “Исламын улс” байгуулагдаж байх үед гарцаагүй гол хүн нь байж, үүрэг гүйцэтгэсэн ч сүүлийн үед энэ үүрэг нь буурсан. Тиймээс Аль Багдадийн үхлийг “Исламын улс”-ын төгсгөл гэж хэлж болохгүй” гэсэн байна. Түүнийхээр бол, олон улсын эвсэл Сириэс гарч явах юм бол тэд дахин зохион байгуулалтад орж, газрын тосны орд бүхий бүс нутгийг хяналтдаа авахыг оролдох магадлал өндөр юм байна. Гэхдээ эвслийн цэрэг газрын тосны ордуудыг хамгаалахаа болихгүй гэдгийг Д.Трамп батлан хэлсэн билээ.

Eagle.mn


URL:

Нэр: Zochin Огноо: 31 October 2019

Munkhnaran eej zalbirald myangan zul hoorgoy

Сэтгэгдэл бичих