ОХУ-ын цэргүүд Латвийг агаараас ажиглана
ОХУ-ын цэргийн ажиглагчид өчигдрөөс Латви улсын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэхээр болсон байна. Харин энэ үеэр Дани, Швед, Норвегийн ажиглагчид ОХУ-ын дээгүүр ниснэ гэж Оросын зэвсэгт хүчний “Красная звезда” сонинд бичжээ. Нээлттэй тэнгэрийн гэрээг бэхжүүлэх ажлын хүрээнд ОХУ Латвийн нутаг дээгүүр хийх нислэгтээ “Ан-30В” онгоцыг ашиглана гэж төлөвлөж байгааг Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рижковийн мэдэгдсэнийг сонины эш татан мэдээлсэн байна. Латвийн зүгээс ирэх сарын 1 хүртэл 800 км урттай газрыг хамарсан нислэг хийхээр тохиролцсон ажээ. Мөн латви мэргэжилтнүүд ажиглалтын төхөөрөмжийн хэрэглээ, гэрээний нөхцлийг даган мөрдөж байгааг хянахын тулд ажиглалтын нислэг хийх онгоцоор цуг нисэх юм байна. Харин ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиглалт хийх Дани, Швед, Норвегийн мэргэжилтнүүд Шведийн “SAAB-340” онгоцонд сууж Кубинка нисэх онгоцны буудлаас хөөрөх ажээ. Нээлттэй тэнгэрийн гэрээг нь Хельсинки хотод 1992 онд байгуулсан юм. Ингэснээр энэ нь цэргийн ажиглагчдад Канадын Ванакувер хотоос ОХУ-ын Ойрхи Дорнодын Владивосток хот хүртэлх газар нутагт цэргийн болон байлдааны хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, илрүүлэхийг зөвшөөрсөн аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: