“Петрожамп” ХХК баталгаагүй хэмжих хэрэгслээр шатахуун түгээж байжээ

5bdae82ff13d35ef06ebf831867d9724Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар 2019 оны аравдугаар сарын 24-ны өдөр “Петрожамп” ХХК-ний ШТС-1-ын түгээгүүрийн хэвийн ажиллагаа, хэмжилзүйн үзүүлэлтийг хяналтын хэмжүүрээр шалгахад шатахуун түгээгүүрийн улсын баталгааны хугацаа дууссан баталгаагүй хэмжих хэрэгслээр худалдаа үйлчилгээ явуулж байсан зөрчлийг илрүүлж, “Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагч дуудаж, газар дээр нь шатахуун түгээгүүрийг шалгаж баталгаажуулж зөрчлийг арилгууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих