АТГ-аас “Ачит Ихт” ХХК-ийг нэгжиж, П.Цагааныг шалгаж эхэлжээ
АТГ-аас П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д нэгжлэг хийжээ.
Тодруудбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр, Улаанбаатар хотын “Хаан банк”-т байрладаг оффист нэгжлэг явуулсныг баттай эх сурвалж мэдээлж байна.
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын эхээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ““Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалын хаягдлаас Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өөрийн гарын хүн болох П.Цагаантайгаа нийлээд жилдээ хэдэн тэрбумаар нь идэж байгаа” хэмээсэн нь үнэний ортой болж таарч байна.
Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэв.
URL: