Машинуудын хохирлын хэмжээ 15,8 сая төгрөгт хүрчээ

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансрын нүхэн гарцаас доош МУИС руу уруудах замд өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд “Сансар-III,IV хороолол” чиглэлийн УНА 45-07 улсын дугаартай том оврын автобус нийт есөн машиныг мөргөсөн осол гарсан билээ. Тус автобус нь “Тэнүүн-Огоо” хувьцаат компанийн шугамын автобус байсан бөгөөд ослын шалтгааныг одоогоор бүрэн тодорхойлоогүй байна.

Харин ослын хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагууд нийт 15 сая 821 мянган төгрөг хэмээн тогтоожээ. Одоогийн байдлаар нийт найман машинаас УБН 33-44 дугаартай Hyundai Accent УБН 49-04 дугаартай Toyota Vitz маркийн автомашины хохирлыг барагдуулжээ. Үлдсэн хохирлыг төлж барагдуулах асуудлаар “Тэнүүн-Огоо” компанийн жолооч Д. Бэлгэдэмбэрэл даатгалын компанид хандаад байгаа гэнэ.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих