Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттайгаар хийлээ. Энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлын тов тогтоох болон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдвэрлэдэг.
Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Золжаргалын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч 11 дүгээр сарын 25-нд урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр болсон байна. Өнөөдөр ийнхүү дахин хойшлуулснаар урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа хойшилж байгаа юм. Түүний эхнэрийг Австрали улсад 110 гаруй метр.кв талбайтай байр худалдан авсантай холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж ийнхүү шалгаж байгаа юм.
URL: