Но. Болормаа хатагтай улс төрөөс гарлаа
“Мөөмтэй пионер” нэртэй болж, гэр бүл салгасан хэрэгт орооцолдож, байн байн шуугиан тарьдаг УИХ-ын гишүүн асан Н.Болормааг “Өргөө” зочид буудлын хэрэгт шалгаад удаж байна. Гэвч тэрбээр өөрийгөө Н.Энхбаяртай ямар ч холбоогүй, бас ямар нэг гэм буруугүй” хэмээн мэдэгдэж байгаа юм. Тэр ч бүү хэл “Миний сурсан мэдсэн зүйлийг хэн ч авч чадахгүй. Би өөрийнхөө сурсан, чаддаг зүйлээ л хийгээд явна. Намайг ямар нэг албан тушаалд очих гэхээр л шахаж хавчдаг. Намын Бага хурал дээр шүүмжлэл тавихаар л сонин хэвлэлээр дамжуулан гүтгэж доромжилдог” хэмээн мэдэгдлээ. Боловсролын сайдаар ажиллаж байсан энэ эмэгтэй улс төрөөс гарч байгаагаа зарлаж, “Дахин нэр дэвшихгүй” хэмээн намынхандаа тунирхаж байна.
ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ ХЭЛЖ ДОРОМЖЛОХЫГ ХОРИГЛОНО
АН-ын эмэгтэйчүүд тун их амбицтай байна. Сонгуулийн хуулинд 20 хувийн квот суусан болохоор тэд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдгээ эртнээс ярилцаж, “Ямар ч байсан намын дарга нарын найз хүүхнүүд, хөрөнгөтэй баячуудын эхнэр хүүхдүүдийг бус харин намд гавьяа байгуулсан хүүхнүүдийг л нэр дэвшүүлнэ” хэмээн тохиролцлоо. Тэр ч бүү хэл эрчүүддээ хандан шаардлага тавьж, нэгийгээ үг хэлээр доромжлохгүй, уламжилж ирсэн зүйр цэцэн үгээ эмэгтэйчүүдийнхээ эсрэг хэрэглэхгүй гэж ам өчгийг нь авч байгаа аж.
URL: