Б.Наранхүүгийн мал улсын нөөц, отрын бүс нутгийг талхалж байна
Монгол Улсын нөөц газар, отрын бүс нутаг болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн 1.4 сая орчим адуу талхлаад удаж байна. Тодруулбал, Сүхбаатар сумын Баянцагааны тал, Хундарын уул, Талын толгой гэдэг газарт эрхэм гишүүний нэр дээрх адуу байдаг. Тус аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан өвлийн бэлтгэлийг хангуулах ажлын хэсгээс малчдын бэлчээр нутгийг сүйтгэж байгаагаа таслан зогсоож, яаралтай чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг удаа дараа хүргүүлсэн ч эрхэм гишүүн тоомсоргүй хандаж иржээ. Мөн хууль бусаар гаргасан хоёр ч худаг байгаа бөгөөд шалгалтаар очсон холбогдох албаныхан лацадсан ч Б.Наранхүүгийн адууг малладаг малчин н.Баасанхүү гэгч лацыг эвдэж хуульгүй мэт авирласаар энэ хүрчээ. Энэ удаа ирэх сарын 15-наар тасалбар болгож бэлчээр нутгийг чөлөөлж өгөхийг шаардсан бичгийг тус аймаг дахь Улсаа аврах ард түмний хөдөлгөөний салбар зөвлөлийн дарга Х.Энхтулгаас эрхэм гишүүнд хүргүүлсэн байна. Хэрэв газар нутгийг чөлөөлж өгөхгүй бол сүхбаатарчууд зүгээр харж суухгүй дараагийн тэмцлээ эхлүүлнэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: