М.Билэгт гишүүний барьсан хавдрын эмнэлгийг төр 19.8 тэрбумаар түрээслэнэ

15719868105db29d7a46b54УИХ-ын гишүүн М.Билэгтийн хамаарал бүхий “Ачлал трейд”  ХХК-ийн барьсан хавдрын эмнэлгийг Хавдар судлалын үндэсний төв түрээслэх талаар яригдаж байсан билээ. Тэгвэл энэхүү асуудлыг эцэслэн шийдэж, төр 19.8 тэрбумаар түрээслэхээр болжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Билэгт өөрөө “Би Монголдоо дэлхийн түвшний оношлогоо, эмчилгээний төв байгуулъя гэж шийдэж, энэ эмнэлгийг барьсан. Дээрээс нь дэлхийн өндөр хөгжилтэй орны эмнэлгийн багийг тоног, төхөөрөмжтэй нь оруулж ирэх зорилго тавьсан. Тэгээд япончуудад хандсан.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн нарт би баярлаж явдаг. Энэ хүмүүс нэр төрөөрөө дэнчин тавьж, энэ барилгыг хавдраар шаналсан хүмүүст ашиглая гэсэн.

Энэ барилгыг худалдвал миний болон Засгийн газрын нэр хүнд унах учир би зараагүй, түрээсэлж байна. Ингээд би 20-30 жилийн хугацаатай түрээсэлье гэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс худалдаад авчих юмсан” гэж байсан. Гэхдээ ЭМЯ түрээслэхгүй гэж байгаа бол бичгээ хийж өгөөрэй гэсэн. Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд түрээслэхээр болсон.  Тэр 19.8 сая тэрбум төгрөг чинь дан ганц түрээс бус эмнэлэг дотор байх ор дэр, гал тогоо гэх мэтээр задарна. Гэхдээ миний туйлын зорилго бол түрээслэх биш. Засгийн газрынхаа тавьсан саналыг хүндэтгэж байна” хэмээн ярилаа.

Харин Эрүүл мэндийн сайд У.Сарангэрэл “Дэлхийд болон Монголд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хавдрын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаар, бид илрүүлэлтийг сайжруулсантай холбоотойгоор ачаалал нэмэгдэж байгаа.  Иймээс 2020 онд Хавдар судлалын цогцолбор барихаар 34 мянган ам.метр газрын асуудлыг шийдсэн. Тэр хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх үүднээс Хавдар судлалын үндэсний төвийн хашаан дотор барьсан эмнэлгийг түрээслэе гэсэн шийдвэр гаргасан.

Түрээсийн асуудлыг Эрүүл мэндийн яам гурван удаа Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хавдар судлалын Үндэсний төв, хувийн компани хоёр хамтраад, гэрээ хэлцэл хийгээд ажиллах боломжийг хангаж өгсөн. Гэрээгээ хийчихсэн.  Харин эмнэлгийг ажиллуулахын тулд төсөв шаардлагатай. 19.8 тэрбум төгрөг гэдэг жил бүр тавигдах төсөв биш. Эхний ээлжинд үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд шаардлагатай төсөв. Үүний 3.5 тэрбум нь түрээсийн мөнгө. Үлдсэн мөнгө нь тэнд ажиллах эмч, ажиллагсад, тоног төхөөрөмж, тавилгын зардал” хэмээлээ.


URL:

Нэр: Eruul bish Огноо: 26 October 2019

Eruul uu

Сэтгэгдэл бичих