Домингийн шинжилгээний сорьцыг сольсон байж болзошгүй гэв үү?
Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн.
Олны дунд шуугиан дэгдээсэн наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцын шинжилгээ хийлгэсэн билээ.
Үүнээс улбаалан хуулийн байгууллагынхан сэргээштэй холбоотой асуудлыг нягталж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд хэлж байна. Энэ талаар тодруулахад, улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан зарим албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Тэднийг шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар сольж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн байна.
Тэгвэл энэ асуудлаар Дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудыг 109 хүнийхтэй таарч байна уу гэдгийг дахин нягтлахаар болсон талаар мөн эх сурвалж мэдээлжээ.
URL: