Мөрийтэй тоглоом газар: Цагдаагийн хурандаа нарын ажиллуулдаг 4 газрыг илчиллээ

22-13Хууль бус мөрийтэй тоглоомын эсрэг манай хэвлэл мэдээллийн салбарын Зариг.мн сайт дөрвөн объект дээр ажиллаж тухайн байршлуудад мөрийтэй тоглоом ажиллаж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан байна. Тодруулбал, БГД-ийн 1-р хороо, 14-р хороо, 18-р хороонд буюу хорооллын эцэс, VI бичил хороололд тус тус цагдаагийн байгууллага шалгалт хийж хууль бус автомат тоглоомын газрууд ажиллаж байсныг тогтоожээ.

Тус дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах объект нь хэнд ч үл анзаарагдах, хуучирч муудсан тоосгон нэг давхар байшин байгаа юм. Иргэдээс өгсөн мэдээллээр хоёр эмэгтэй 14 хоногийн өмнө засвар хийж орсон, оройн цагаар залуучууд цугладаг гэжээ.

14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах мөрийтэй тоглоомын газрыг хятад, монгол хоёр хүн ажиллуулдаг гэсэн мэдээлэл өгсөн байна. Тус объектыг түрээслүүлдэг гэх эзэн нь сурвалжлагчтай зүй бусаар харьцаж, цагдаагийн шаардлагыг үл биелүүлж байгааг шууд бичлэгээр үзүүлсэн байгаа. Энэхүү объект нь мөн л хүний нүдэнд тусахааргүй, энгийн бөгөөд минимаркеттай залгаа тоосгон нэг давхар байшин байв. Улмаар прокурорын зөвшөөрөлтэйгээр хаалгыг онгойлгож ороход хэд хэдэн автомат тоглоом байрлуулсан байдалтай байсан бөгөөд тус газрыг хаажээ.

Тэгвэл 18-р хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны нэг давхарт, үйлчилгээний төвийн залгаа, хуучин хүнсний дэлгүүр байсан объект гэнэ. Тус объеъктын эзэн нь Тэмүүлэн гэдэг хүн бөгөөд сурвалжлах багийнханд өгсөн иргэдийн мэдээллээр уг тухайн байранд шөнийн цагаар цагдаагийн том цолтой хүмүүс ирдэг, цагдаагийн алба хаагчидтай холбоотой байх магадлалтай гэжээ. Нөгөө талаар тус объекттай залгаа Амуу ресторан нэгэн цагдаагийн хурандаагийнх аж. Гэвч тэрхүү ресторан нь ажилладагүй, үдшийн цагаар хурандаагийн эхнэр ресторандаа ирээд явдаг гэсэн мэдээллийг өгчээ.

Энэ бүгдээс харахад, нийгмийг харлуулж, залуучуудын амьдралаар тоглож байгаа энэ хууль бус үйлдлийн ард цагдаагийн цолтой хүмүүс байна уу гэсэн хардлага эндээс гарч байгаа юм.

Энд онцлоход, дээрх объектууд бүгд хоёр тал руугаа хаалгатай гэдгийг сурвалжлах багийнхан тайлбарлан хүргэж байлаа.

Цагдаагийн байгууллага хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, зөрчлийн хэрэг нээн шалгадаг. Гэвч байршлаа солин энэ мэтээр хууль зөрчсөн үйлдлээ үргэлжлүүлдэг байна. Мөн энд дурдахад, тус сайтын сэтгүүлчид баттай эх сурвалжаас өгсөн мэдээллийг судлан баталгаажуулсны үндсэн дээр шууд сурвалжлагыг ийнхүү хийжээ.

https://updown.mn/99211.html


URL:

Нэр: ZARIG.mn баярлалаа Огноо: 24 October 2019

ZARIG.mn ийн сурвалжлагчид Ц. НЯМДОРЖ сайдтан ЧАМД мэдээлэл өгөхгүй хэмээн ТОМОРЧ байсанг зурагтаар гаргасанг ИРГЭД санаж байгаа. АРГАГҮЙ юм байна. СААРАЛД оруулсан гавъяатангуудын нэг хэсэг нь ЭНЭ ЯЛЗАРСАН хурандаа нар болж байна. ЭНЭ даварсан хүмүүстэй хариуцлага тооцох арга алга уу?

Сэтгэгдэл бичих