“Осолтой луйварчид”…

6537

Тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн наймаа л даа. Монголын армийн зэвсэглэлд байсан дуунаас хурдан онгоцнуудыг актлаад, задлаад төмрийн сэгэнд тушаасан. Гэхдээ 1975 оны Орос-Монголын гэрээгээр хэрэв онгоц актлагдсан бол хөдөлгүүрийг нь Оросын талд буцааж өгөх ёстой байсан. Оросууд хиймэл дагуулаас Монголын цэргийн ангийн онгоцны ангарыг байнга хянаж байсан, тэгсэн яасан байх нь вэ, нэг сайхан нартай өдөр нөгөөдүүл чинь онгоцнуудаа гаргаж ирээд задлаад унахаар нь тагнуулын шугамаар судалсан чинь умардад зарах гэж байсан нь нотлогдсон. Энэ ажиллагаанд өмнөд Солонгосын тусгай алба Оросуудад мэдээлэл олж өгсөн юм билээ. Оросууд тагнуулын мэдээллээ Монголтой хуваалцахгүй ш дээ, зүгээр л танайх онгоцоо задлаад байна, мотороо авъя гэж нэхсэн. Монгол эвгүй байдалд ороод моторуудыг нь орос руу ачуулсан. Харин сүүлд нь ерөнхийлөгч Элбэгдоржийг умардад айлчлахад нь нэг цэргийн дарга нь “Даргаа, Наймаа бүтэлгүйтсэн учраас мөнгөө буцааж авъя” гэж хүсэлт тавиад л Монголчууд мэдсэн юм даа. Эби бүр гайхаад “Юун наймаа, юун мөнгө” гэсэн чинь “Танайх онгоцны мотор нийлүүлнэ гээд 8 сая доллар урдчилгаа авчихаад таг чиг алга болсон, бүтэхгүй юм байна, их удирдагч тэр мөнгө буцааж авчир гээд загнаад байна” гэсэн гэж байгаа. “Өө, ёстой мэдэхгүй юм байна судалж үзье” гээд л өнгөрсөн гэж байгаа. Ирээд тагнуулд чиглэл өгч байж ийм юм болсныг нь мэдэцгээсэн. Тэр хооронд умардын удирдагч нь улсын их хэмжээний мөнгө хөрөнгө үрэн таран хийсэн, гадаадын тусгай албатай нийлж мөнгө завшсан байж магад гээд гэрээ хийж, мөнгө шилжүүлсэн 2 генералаа цаазаар авчихалгүй яахав дээ.

Ор үндэсгүй гүтгэлэг биш шүү дээ.Энэ хэргээс болж ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал асан Т.Дашдэлэг 3.1 жилийн ял авсан. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн учраас МУ Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг 2018 оны 4 сард хураан авсан.
Монголын тусгай албад, шүүхийн байгууллага (3 шатны шүүхээр хэлэлцээд шүү) зэвсгийн наймааны гэмт хэрэг байсан гэдгийг нь тогтоогоод, ял өгсөн, Ерөнхийлөгч нь цолоо хураагаад авчихсан байна. Өөр дахиад 2 ч хүн байгаа. Нэг нь 7.1 жил, нөгөө нь 5.1 жил авсан.

Эх сурвалж: Tsengel RB


URL:

Нэр: Зочин Огноо: 19 November 2019

Уих-гишүүн л.болд ннэ хэргийг зохион байгуулсан харин бусад нь хүлээгээд өнгөрсөн шүү болдыг сайн байцааж шүүх хэрэгтэй. Өөдгүй нрвш доо

Сэтгэгдэл бичих