Хөгжлийн банк – Тендерийн урилга
Огноо : 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Албан хэрэгцээнд тавилга худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/201907013
Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Албан хэрэгцээнд тавилга худалдан авах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна.
Борлуулалтын хэмжээ: 2017 болон 2018 онуудын борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70%-аас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байна. /Тендерт шалгарсан тохиолдолд судлаж, нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгоно гэсэн тодорхойлолтыг тооцохгүй./
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт ирүүлнэ.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017, 2018 онуудад энэхүү тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй ижил төстэй ажлыг чанар стандарт, хугацааны гологдолгүй гүйцэтгэсэн болохыг актаар баталгаажуулсан байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт 900,000.00 төгрөгийн дүнтэй тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
МУХБ, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө -19
Худалдаа Хөгжлийн банкны төв байр, 11 давхар, 1114 тоот, 70130513 /дотуур утас 556/
Цахим хаяг: www.tender.gov.тп
URL: