Өнөөдар Ирвэс хамгаалах олон улсын өдөр
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.
2013 онд Бишкек хотноо болсон олон улсын хурлаар цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах зорилгоор энэ өдрийг “Цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тунхаглажээ. Дэлхий дээр Азийн 12 улсын уулархаг бүс нутагт тархан амьдардаг цоохор ирвэс жил ирэх тусам тоо толгой нь цөөрсөөр байна.
Судлаачдын үзэж буйгаар дэлхий дээр 7000-8000 орчим цоохор ирвэс байгаа аж.
Дэлхийд нэн ховордсон, Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор зүйл болох энэ амьтан Монголд 800-1000 орчим бий. Үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт Алтайн нурууг дагнан нутаглаж байна. Монголчууд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг. Энэ хувь тоогоор манай улс дэлхийд хоёрдугаарт ордог бол манай урд хөрш БНХАУ-д хамгийн олон түгээмэл тархацтай байдаг байна. Энэ өдрийг байгаль хамгаалагчид, гэрэл зурагчид ирвэсийг хамгаалахыг уриалж тэмдэглэдэг.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэж байна.
.Цасны барс-ирвэс нь Улаан номонд бичигдсэн бөгөөд Төв Азийн өндөр уулсын районд амьдардаг.
URL: