Цагдаа хазсан Назарбаевын зээ хүүд 1,5 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 30 настай зээ хүү Айсултан Назарбаевт Лондонд цагдаа руу халдсан хэргээр нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Энэ ял нь туршилтын хугацаатай бөгөөд мансуурлын эмчилгээнээс олон нийтийн ажил, торгууль хүртэл үрэлжилнэ.
Назарбаев нь мансууруулах бодис хэрэглэсэн үедээ цагдаад эсэргүүцэл үзүүлж цохисон, нэгийг нь хазсан гэдгээ хүлээсэн байна. Мөрдлөг шалгалтаар цагдаагийн гар хазуулснаас болж гүн шархтай үлдсэн, их хэмжээний цус алдсан гэжээ.Тэнсэнгийн 1,5 жилийн хугацаанд дахин хууль зөрчвөл ялыг биеэр эдлүүлнэ.
Мөн тэрбээр 140 цаг олон нийтийн ажил хийж, 20 удаа мансуурлын эмчилгээнд сууж, 1000 фунт стерлингийн торгууль, мөн хохирлоо нөхөн барагдуулах 5000 фунт стерлинг төлнө.Айсултан Назарбаев нь Казахстаны экс Ерөнхийлөгчийн том охин Дарига Назарбаевагийн хүү юм. Сандхерстэд Хатан хааны цэргийн академийг төгссөнийхөө дараа Казахстаны Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байжээ.
URL: