УИХ-ын гишүүд тойрогтоо тус бүр найман тэр бумыг хуваарилж авсан уу

7siteӨнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд хуралдсан МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Сая болсон болоогүй яаж ийж байгаад бид чинь 2019 оны төсвөө батлаад авлаа шүү дээ. Үүгээр бидэнд боломжууд гарч ирж байгаа. Бага гэж голох юм алга. Найм, наймыг бид тойрог тойрог руугаа ямар ч байсан чиглүүлээд авсан.

Энэ юмнуудаараа 2019 онд ажлаа хийгээд 2020 он руугаа, сонгууль руугаа явахад хугацаа их бага байна. Гэхдээ бидэнд боломж байгаа шүү дээ. Үүн дээр ухаан гаргаасай гэж дарга нар удирдлагуудаасаа хүсье” хэмээн ярьжээ. Үүнийг зарим хэвлэл сийрүүлэн тавьсан байна. Тэгвэл Б.Жавхлан гишүүний ярианаас нэг зүйл анзаарагдана. Тодруулбал, түүний ярианаас гишүүд тойрогтоо тус бүр найман тэрбум төгрөг хуваарилуулж авсан уу гэж хардахад хүрч байна.

Өмнө нь 2008-2012 онд Ардчилсан нам засаг барьж байх үед гишүүд тойрогтоо нэг тэрбум төгрөг хуваарилж, үүнийгээ “тойргийн мөнгө” хэмээн нэрлэж захиран зарцуулж байв. Зарим нь уг мөнгийг тойргийн иргэддээ зориулахын оронд өөрийн сурталчилгааны сонин, сэтгүүл хэвлэх зэрэгт ихэнхийг нь “үрээд” дууссан байдаг. Иймээс гишүүдэд хуваарилсан нэг тэрбум төгрөг маргаан дагуулж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулснаар “тойргийн мөнгө” хуваарилах асуудал намжсан. Эсвэл энэ тухай мэдээлэхгүй байхаар шийдсэн байж болно. Гэхдээ огт үгүй болгосон гэж дуулдаагүй. Учир нь Б.Жавхлан гишүүний хэлсэн үгнээс харахад гишүүд тойрогтоо нэг бус найман тэрбум төгрөг хуваарилсан байж магадгүй хэмээн хардахад хүрч байна. Ардчилсан намын үед нэг тэрбум байсан бол МАН-ын үед наймаар үржигдэж нэмэгдсэн үү. Мэдээж найман сая төгрөг тойрогтоо хуваарилж авна гэж байхгүй шүү дээ.

dnn.mn https://dnn.mn/%D1%83%D0%B8%D1%85-%D1%8B%D0%BD-%D0%B3%D0%B8%D1%88%D2%AF%D2%AF%D0%B4-%D1%82%D0%BE%D0%B9%D1%80%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D0%BE-%D1%82%D1%83%D1%81-%D0%B1%D2%AF%D1%80-%D0%BD%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%BD-%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC%D1%8B%D0%B3-%D1%85%D1%83%D0%B2%D0%B0%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B6-%D0%B0%D0%B2%D1%81%D0%B0%D0%BD-%D1%83%D1%83/?fbclid=IwAR1LnCidhJQMUooA4X5KYJnf-ZcMXVOPSZBnlg7z3d3fU2vDBmhtpB03Sas


URL:

Сэтгэгдэл бичих