“Sun shine” хотхонд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байна
Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Sun shine” хотхонд гэдэсний халдварт өвчин гарсантай холбоотойгоор Пүрэв гарагийн орой нийслэлийн онцгой комисс хуралдаж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосон. Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтсийн дарга болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, тус хотхоныг хариуцан ажилладаг “Голдкомпас” ХХК-ний удирдлагуудтай уулзаж шуурхай арга хэмжээ авах талаар чиглэл өгч Амралтын өдрүүдэд тус хотхонд ажиллаж ариутгалын болоод бусад авах шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албаныхан тус хотхонд ажиллаж байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас усны машин гарагж тус хотхоны 5 байрны 340 айл өрхийн, 1000 гаруй хэрэглэгчдийг зөөврийн усаар хангаж байгаа бөгөөд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид “Голдкомпас” ХХК-ны ажилчидтай хамтран хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам сүлжээг угааж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
өамс михс мрхрх рхрхрх
ҮХСЭНИЙХ НЬ SUN SHINE БАЙХАВ ДЭЭ. ЖОРЛОН БАЙР гэвэл таарна. ккк