“Ар Гүнт”-ийн даваанд НОЦТОЙ осол гарч долоон иргэн амиа алдлаа

EHNpg0jUYAA4eux2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдрийн 12 цагийн орчимд “Ар Гүнт”-ийн даваа орчмын газарт хүн тээвэрлэж явсан автомашин осолдлоо.

Эх сурвалжийн мэдээллээр Хуульзүйн яамны харьяа Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус “Ар Гүнт”-д осолдсон байна. Ослын улмаас долоон иргэн амиа алдаж 30 гаруй хүн бэртсэн гэх мэдээлэл одоогоор ирээд байна.

Ослын газар түргэн тусламж, Тээврийн цагдаагийн албаны “Шуурхай бүлэг” ажиллаж байна. Албан бус мэдээллээр “35-40 хүний багтаамжтай том оврын автобус байжээ” хэмээн мэдээлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих