Дуучин Б.Амархүүг шүүх хуралдаан 29-ны өдөр болно
Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлсэн билээ. Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.
Дээрх хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон байна.
URL: