Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр эмнэлэгт тарвалзаж, сайд байн байн эргэж байгаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Хорих байгууллагад ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ гэсэн нөхөд бий. УИХ-ын гишүүд нь ОУПХ-нд очиж тэдний амийг нь хорлох гээд байна, будаг өгсөн, Монголын төр гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол ХЗДХ-ийн яамны харьяа. Хорих байгууллагад ийм үйлдэл гарч байгаад хэн хариуцах юм бэ. Олон улсын байгууллага дээр ийм зүйл яригдаж байгааг би гайхаж байна. Хоёрдугаарт, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эрүүдсэн шүүсэн гэдэг асуудал яригдсан. Гэхдээ ялтан хүмүүс биз дээ, тэд. Эмнэлэгт хэдэн сар болж байгааг нь хүмүүс гайхаж байна. Орон дээр нь тарвалзаж, тансаглаад эмнэлгийн хүмүүсийг тайван амьдруулахгүй, байн байн сайд нь очиж эргэж тойрч гүйгээд биднийг бас дэглэчих юм гээд үйлчлүүлэгчид гомдол мэдүүлсэн байна.
Энэ хуулийг баталснаар тэднийг тусад нь өрөөнд байлгах юм уу эсвэл эмнэгт хамгаалдаг өрөө гаргах юм уу. Эмнэлэгт өвчтөнүүд үйлчлүүлдэг болохоос биш ялтай хүмүүс олон сар хэвтэхгүй. Хэнд нь ингэж онцгойлон анхаараад байгаа юм бэ. Хэн амийг нь хорлох гээд байгаа юм, нэрийг нь одоо шууд хэл. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлагагүй хүлээдэггүй гэж байгаа боловч бодитой гэмт хэргийн тухай мэдээлэл яриад байна. Тэднийг амиа хорло гэж прейтик өгсөн гээд ОУПХ-дээр Монгол Улсыг гутаан доромжилж ярьсан гишүүнийг нөгөө цаад байгууллага нь “Та нар битгий ОУ-ын байгууллагын нэрийг барьж, улс төр хийгээд бай” гэж хэлж байх жишээний хэмээн хэлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сандралд оруулаад авлаа.
URL: