“Ухаа худаг”-ийн ордыг төр буцаан авч, хувьцааг нь Монголын ард түмэнд өгөх хэрэгтэй

712-1571360322nuurs-bayjuulah-uildver“Таван толгой” компанийн Баруун болон Зүүн цанхийн ногдол ашиг болох 1072 хувьцааг иргэдэд хүртээх санаачилгыг хувьцаа эзэмшигчид гаргаад эхэлсэн байна. Энэхүү саналаа иргэд “1072 хувьцаа эзэмгигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо’’-ны тэргүүн Л.Наранбаатарт цахимаар илгээжээ. Эдийн засаг уруудаж, айл өрхийн амьжиргааны түвшин өдөр ирэх бүр дордож буй энэ цаг дор иргэн бүрт 1072 хувьцааны ноогдол ашиг болох 52 мянган төгрөгийг хүртээх нь цагаа олсон зөв шийдвэр юм.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч байгаа энэ үед нийгмийн аль ч давхаргын өрхийн амьжиргаанд ногдол ашиг нэмэр болох нь дамжиггүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж хорвоогийн бор хоногийг хоёр идэхгүй хоосон хоночихолгүй барж байгаа өрхүүдийн эдийн засагт ч нэмэртэй.
Тавантолгойн баялгийг ард түмэнд шударга тэгш хүртээмжтэй хуваарилах ажлыг цаашид улам өргөжүүлэх нь зүйтэй. Энэ нь хувийн компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил биш. Ард түмний өмчийг тэнцүү хувааж хүртээж байгаа хэрэг. Үүнийг ард түмэн сайн мэдэж байгаа.
ЗХУ-ын үед төсвийн хөрөнгөөр Таван толгойн бүлэг ордын хайгуулыг хийж нөөцийг тогтоосон байдаг. Энэ утгаараа Таван толгойн бүлэг орд тэр чигтээ ард түмний өмч гэсэн үг. Нэр бүхий аж ахуйн нэгжүүд төсвийн хөрөнгө зарцуулан хайгуул хийж илрүүлсэн ордыг 10 гаруй жилийн турш ухаж, төнхчихөөд баялгийн эзэд болох ард түмэнд сохор зоос ч хялайлгаагүй тохиолдол байна.
Захаас нь дурдахад “Энержи ресурс” компани “Ухаа худаг”-ийн ордын баялгийг сүүлийн 14 жилийн хугацаанд ухаж баялгийг нь цөлмөж хаячихаад, эздэд нь таван төгрөгийн хувь хүртээсэнгүй. Тус орд газрыг ашиглахдаа сүүлийн 14 жилийн хугацаанд 2 их наяд ам.доллар орчмын ашигтай ажилласан. Энэ бол хамгийн багаар бодож гаргасан тоон үзүүлэлт. “Энержи ресурс” компани “Ухаа худаг”-ийн ордыг анх авахдаа хууль бусаар арга заль зохиож авсан тухай яриа өнөө хэр нь тасардаггүй. Баялгийг нь хүртчихээд эздэд нь үртэсийн төдий хувьцаа хүртээдэггүй хувийн хэвшлийн компаниудад хариуцлага тооцох цаг болсон байна.
“Ухаа худаг”-ийн ордыг төр “Энержи ресурс” гэх хувийн компаниас буцаан авч нийт хувьцааг нь Монголын ард түмэнд хувааж тэнцүү өвлүүлэх асуудалд анхаарч ажилламаар байна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Баялгийг эзэд нь хүртэх бүрэн эрхтэй.
Одоо бидний эзэмшиж буй 1072 хувьцаа дээр Монголын ард түмнээс хулгайлж авсан “Энержи ресурс”-ын хувьцааг нэмж тооцвол нэг иргэн хамгийн багадаа л 2144 хувьцаатай болно гэсэн үг. Энэ хэрээр иргэн бүрийн хүртэх ногдол ашиг нэмэгдэж таарна.
Монгол асар их нөөцтэй баян орон гээд байдаг. Харамсалтай нь талхаа таллаж авч иддэг, давс, сахараа өр тавьж авдаг, цалингаас цалингийн хооронд амь зуудаг айл өрхүүд олон бий. Иргэд маань таван өрөө сууцанд тухалж, тансаг унаа хөлөглөхгүй ч маргаашийнхаа төлөө санаа зоволгүй бүтэн нойртой хонож, дутагдаж гачигдахгүй уудам тал шиг ээ амар амгалан аж төлөх боломж байна шүү.
Монголынхоо баялгийг хэсэг бүлэг нь хулгайлж тэсэртлээ баяждаг тогтолцоог халж цөөхөн Монголчуудад тэгш шударгаар хүртээх хэрэгтэй. Үүний төлөө хувьцаа эзэмшигч иргэд ч өөр өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байх нь чухал.
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих