Нууцаар хоёр кг алт нэвтрүүлэхийг завджээ
Монгол Улсын иргэн Т.Г нь Замын-Үүдийн боомтоор 2.735 кг алт нуун хилээр гарах гэж байсныг өчигдөр буюу 10-р сарын 17-нд гаалийн ажилтнууд илрүүлээд байна.
Тэрээр дээрх хэмжээний алтыг өөрийн гар тээш болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн дээрх үйлдлийн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.
Б.Болд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: