“МАШ НУУЦ” лиценз эзэмшигчид тодорлоо

Өнөөдөр Монголчууд бидэнд мөнгө олох хоёрхон бодит салбар бий гэж зарим судлаачид үздэг. Мэдээж нэг нь уламжлалт мал аж ахуй, харин нөгөөх нь газар доорхи баялаг маань. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэхэд улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байсан  үе  ч бий. Ингээд бодохоор зөв  хөгжүүлж  чадвал  уул  уурхай  монголын  эдийн  засгийн  тулгуур  үндэс  ч  байж  болох  юм. Гэхдээ өнөөдөр бид энэ салбарын ирээдүйн  хөгжлийг  тодорхойлж, зөв гольдролд нь оруулж чадсан уу. Эдийн засгийн  болон  стратегийн  ямар бодлого  хэрэгжиж байна вэ. Яагаад сүүлийн  үед  газар  шороо, эрдэс  баялагтай  холбоотой  асуудал иргэдийн анхаарлыг  татаж, улс төрчдийн  гол сэдэв болоод байна вэ. Оюу толгой, Таван толгой  зэрэг онцгой  орд  газруудаас  Монголчууд юм хүртэж чадах уу. Энэ мэт олон  асуулт  өнөөдөр  бидний  өмнө  тавигдаж  байна.Асуултанд бага ч болов хариулт олох  зорилгоор  газар  доорхи  баялаг  хуваарилах  эхний  алхам  болсон  ашигт  малтмалын лиценз тойрсон  асуудлаар  энэ  удаагийн  дугаараа  бэлтгэсэн юм. Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд ашиглалтын болон хайгуулын 6000 гаруй лиценз хүчинтэй  байгаа  бөгөөд тэрхүү  лицензээр олгосон талбайн хэмжээ манай улсын нийт нута г дэвсгэрийн  тэн хагаст шахам хүрээд байна. Хот суурин газар болон дархан  цаазтай, тусгай  хамгаалалтай  газруудыг оруулан  тооцвол  одоо  бидэнд  дахин  геологи  хайгуул  хийх  газар  бараг  үлдсэнгүй. Шуудхан  хэлэхэд лиценз  эзэмшиж   байгаа  эрх дархтангууд  газар доорхи баялгийг аль хэдийн хуваагаад авчихаж. Саяхан  АН-ын  гишүүн, Монгол Улсын  тэргүүн  шадар сайд асан Н.Алтанхуяг миний  гарт  6000 лиценз  эзэмшигчийн   нэрс  байна,  дэлгэнэ шүү хэмээн  сүрдүүлж  байсныг  уншигчид  санаж  байгаа  байх. Гэтэл өндөр дуу нь  тэгсгээд намдаад одоо  бүр таг чиг  болсон. Ямар учраас хэн гээч эрх мэдэлтэй лиценз  эзэмшигчдийн  нэрсийг  нийтэд  зарлана  хэмээн  сандаргаж  байсан  шадар сайдын  ханд  нь  дарагдсаныг  хэн  ч  мэдээгүй. Тэгвэл бидэнд дуулиан тариад байсан  дээрх  6000  лиценз  эзэмшигчийн  нэрс  бүхий  нууц материал олдлоо. Нууц  лиценз  эзэмшигчид  Н.Алтанхуяг сайдын  хэлсэнчилэн  6000  биш 7149  хүний  нэртэй  холобоотой  жагсаалт  байдаг  ажээ.  Тэдний зарим нь бүр санаанд  ормооргүй  олон  лиценз  эзэмшдэг байх юм. Ингээд Монгол  Улсын ашигт  малтмалын  орд  газруудыг  эзэмшигч  эздийг  бид  цувралаар нийтлэх  боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих