Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

URqRfcYsIltygulYXIntХан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ.

Гэм буруугийн шүүх хурал аравдугаар сарын 3-нд товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих