Сэлэнгэ аймгийн Засаг даргыг Улаанбаатарт ирэхэд нь АТГ-аас саатуулжээ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-аас Улаанбаатар хотод ажлаар явж байх үед нь АТГ-аас урьд шөнө саатуулжээ. Түүнийг авлигал авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан бөгөөд АТГ-ын мөрдөгч нар түүнийг Сэлэнгэ аймаг руу өчигдөр шөнө авч явсан гэх мэдээлэл байна.
Бидэнд ирсэн мэдээллээр Сэлэнгэ аймагт Ш.Оргилын гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа ажээ.
Үүний дараа түүнийг ШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн саатуулж магадгүй байна.
Ш.Оргил нь 2016 оны долоодугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдож байсан бөгөөд урьд нь Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байжээ. Тэр инженер, эрх зүйч мэргэжилтэй юм байна.
zaluu.com/read/3f0gec104
URL: